Төрийн ордонд
09:30 цагт “Монголын уламжлалт анагаах ухааны удирдах ажилтны чуулган” болно.
10:00 цагт УИХ-ын хаврын ээлжит чуулган хуралдана.
Holiday Inn зочид буудалд
09:00-16:20 цагт
“Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний салбарын хүний нөөцийн ирээдүйн ур чадвар”
форумыг Боловсролын яам, Эрчим хүчний яам, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GIZ) болон “Энержи Инсайт” сэтгүүл хамтран зохион байгуулна.
Ялалтын талбайд
10:00 цагт НҮБ-ын Хүүхдийн сан, НЗДТГ, нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар хамтран “Аюулгүй хийн түлш - Аюулгүй ирээдүй” уралдааны шилдэгүүдээ шалгаруулна.
ХЭҮК-ын хурлын зааланд
11:00 цагт "Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 25 дахь илтгэл"-д тусгагдсан олон нийтийн мэдэх эрхийн төлөв байдалд хийсэн дүгнэлтийг танилцуулна.
Үндэсний мэдээллийн төвд
12:30 цагт Татварын хөгжил дэвшил холбооноос татварын шинэчлэлийн асуудлаар мэдээлэл хийнэ.
РЦНК-д
14:30 цагт Оросын нэрт яруу найрагч Александр Сергеевич Пушкиний төрсөн өдөр тохиодогтой холбогдуулан “Орос хэлний баярыг хамтатган тэмдэглэнэ.
Источник: ikon.mn
Комментарии
Загрузка…
Оставить комментарий