- АТГ отменил постановления мэра Улаанбаатара №А/387 и А/552 от 2026 года, разрешавшие ограниченное участие мопедов, скутеров и аналогичных транспортных средств в дорожном движении.
- Разрешения были выданы шести предприятиям без предварительного согласования и без учета требований безопасности.
- Отсутствовали правовые нормы для регистрации мопедов и скутеров, не были определены дорожные знаки и разметка.
- Новое постановление мэра №А/820 от 2 июня 2026 года отменило предыдущие разрешения до приведения в соответствие с законодательством.
Дээрх захирамжуудаар нийтийн эзэмшлийн талбай ашиглан цахилгаан мопед түрээслүүлэгч байгууллагуудад үйл ажиллагаа явуулах энгийн зөвшөөрлийг нэр бүхий зургаан аж ахуйн нэгжид олгосон бөгөөд энэхүү энгийн зөвшөөрөл өмнө нь олгогдож байгаагүй, хүний амь нас, эрүүл мэндийн аюулгүй байдлыг хамгаалах шаардлагатай, зөвшөөрлийн жагсаалттай давхардах, уялдах эсэх нь тодорхойгүй байв.
Түүнчлэн Улаанбаатар хотын хэмжээнд унадаг дугуй, мопед, скүүтер зорчих хэсэг, эгнээ, хөвөө, зогсоол, тусгаарлалт, зөвшөөрсөн ба хориглох тэмдэг тэмдэглэгээг стандартын дагуу байршуулах ажлыг зохион байгуулах үүргийг бүрэн хэрэгжүүлээгүй, мопед болон скүүтерийг бүртгэлжүүлэхтэй холбоотой эрх зүйн зохицуулалт байхгүй, зөвшөөрлийн улсын тэмдэгт, татвар, төлбөр хураамжийн хэмжээ тодорхойгүй, мопед болон скүүтер нь одоогоор ямар тээврийн хэрэгсэлд хамаарахыг хууль тогтоомжид тодорхойлоогүй, нийслэлийн хэрэгжүүлэгч агентлагууд нь хуулиар олгоогүй эрхийг хэрэгжүүлсэн зэрэг нөхцөл байдал тогтоогдсон байна.
Хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчны аюулгүй байдлыг хамгаалахад тухайн шинээр бий болгох зөвшөөрөл шаардлагатай эсэхийг харгалзан дүгнэлт гаргах, энэ төрлийн зөвшөөрлийн нэршил, хамрах хүрээг сайтар нягталж хуульд нийцүүлэх, эрх бүхий этгээдээс шийдвэр гаргуулах, мопед болон скүүтерээр зорчих чиглэл, байршил, гудамж, талбай, замын трассыг тодорхой болгох хүртэл олгогдсон энгийн зөвшөөрлийн хэрэгжих хугацааг хойшлуулах, дурдагдсан нөхцөл байдал арилсны дараа үйл ажиллагаа явуулахыг АТГ-аас мэдэгдсэн байна.
Источник: ikon.mn
Комментарии
Загрузка…
Оставить комментарий