АХБ-ны “Худалдаа, нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилтийн хөтөлбөр” нь гадаад худалдааны санхүүжилт, банкны баталгаа, эрсдэлийг бууруулах шийдлүүд, сургалт болон чадавх бэхжүүлэх үйл ажиллагаагаар дамжуулан улс хоорондын худалдааг санхүүгийн бодит дэмжлэгээр хангадгаараа онцлогтой. Дэлхийд 2009 оноос хойш тус хөтөлбөрийн хүрээнд нийт 74 тэрбум ам.доллартой тэнцэх санхүүжилтийг 100,000 гаруй худалдааны хэлцэлд олгосон байна.
Өнөөгийн олон улсын орчин нь банк, санхүүгийн байгууллагуудад илүү уян хатан шийдэл, шинэ түншлэлийн боломжийг эрэлхийлэх шаардлагыг улам тодотгож байна. Энэ хүрээнд ХХБ нь АХБ-тай хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, олон улсын хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргаж, харилцагчдадаа илүү өрсөлдөхүйц, үр ашигтай худалдааны санхүүжилтийн шийдлүүдийг санал болгох боломжийг нээж байна. Уг хамтын ажиллагаа нь өртөг зардлыг оновчтой болгох, үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэх бодит давуу талыг бүрдүүлсэн, ирээдүйд чиглэсэн чухал алхам юм.
ХХБ нь Монгол Улсын худалдааны санхүүжилтийн зах зээлд тэргүүлэх байр суурь эзэлж, 300 гаруй гадаадын банк, санхүүгийн байгууллагуудтай урт хугацааны, тогтвортой хамтын ажиллагааг хөгжүүлэн, томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэн ажилласаар байна.
ХХБ-ны Худалдааны санхүүжилтийн үйлчилгээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбоосоор авна уу.
Тогтвортой Хөгжилд Хамтдаа
Худалдаа Хөгжлийн Банк
Источник: ikon.mn
Комментарии
Загрузка…
Оставить комментарий