- Грийн Групп заняла 47-е место в рейтинге ТОП-100 компаний Монголии
- Компания экспортирует продукцию в 8 стран мира
- 86% закупок осуществляется внутри страны в монгольских тугриках
- Компания сотрудничает с более чем 2000 скотоводами, фермерами и поставщиками
- Грийн Групп имеет 30 брендов и более 600 наименований продукции
–“Грийн групп” Монгол Улсын ТОП-100 ААН-р шалгарсанд баяр хүргэе. Та бүхэн амжилтын замналаасаа хуваалцахгүй юу?
–“Грийн групп” нь хүнс үйлдвэрлэл, худалдаа, барилга бүтээн байгуулалт, санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлд 1200 гаруй ажилтантайгаар үйл ажиллагаа эрхэлдэг.
Дэлхийд хамтдаа төлөөлөх алсын харааны хүрээнд үндэсний брэндүүдийг бүтээж, олон улсын стандартад нийцсэн 30 брэндийн 600 гаруй нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнийг Монгол Улсын төдийгүй дэлхийн зах зээлд амжилттай нийлүүлж байна.
Грийн групп нь нийт худалдан авалтынхаа 86 хувийг дотоодоос буюу төгрөгийн худалдан авалтыг хийж, Монгол түүхий эдийг бүтээгдэхүүн үйлдвэрлэлдээ ашиглах зорилтын хүрээнд 2000 гаруй малчин, тариаланчид, бэлтгэн нийлүүлэгчтэй хамтран ажилладаг.
Монгол орны нөхөн сэргээгдэх байгалийн баялгийг эдийн засгийн эргэлтэд оруулж, ажиллаж байгаа нь бидний бахархал юм.
–Үндэсний үйлдвэрлэгчид сүүлийн жилүүдэд экспортын чиглэлд томоохон ахиц гарч байна гэж харж байгаа. Энэ талаар та сэтгэгдлээ хуваалцахгүй юу?
-Грийн групп одоогоор дэлхийн 8 улсад амжилттай экспорт хийж байна. Цаашид БНСУ, Япон болон Зүүн Өмнөд Азийн зах зээлд байр сууриа бэхжүүлэн, Монгол брэндийн үнэ цэнэ, экспортын боломжийг улам тэлэхээр зорин ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар 8 улсын компани “Талын Монгол” брэндийн албан ёсны дистрибьютер болох хүсэлтээ ирүүлсэн. Мөн БНХАУ, ОХУ, Турк, Казахстан, Узбекистан, Киргизстан зэрэг оронд амжилттай экспорт хийж, Төв Азийн зах зээлд тогтвортой байр сууриа бүрдүүлэн ажиллаж байгаа.
Бид 20 гаруй жилийн хугацаанд экспортын чиглэлээр тууштай ажилласан ч олон сорилттой тулгарч ирсэн. Харин үйлдвэрлэгч, экспортлогч улс болоход чиглэсэн төрийн оновчтой бодлого “Хүнсний хувьсгал” хөтөлбөр амжилттай хэрэгжиж, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим бизнес эрхлэгчдийн дуу хоолой болж ажиллаж байгаа нь Монголын компаниуд олон улсын зах зээлд өрсөлдөх боломж бүрдүүлж байгаад баяртай байна.
Монголын брэндийг бүтээлцэж, эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй үйлдвэрлэгчид, түншүүд, харилцагчид, эрхэм хэрэглэгчид та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Источник: ikon.mn
Комментарии
Загрузка…
Оставить комментарий