- ТЭСО Групп заняла 30-е место в рейтинге ТОП-100 предприятий Монголии.
- Рейтинг составляется на основе выручки, налогов, числа сотрудников, прибыли и социальной ответственности.
- Группа основана в 1996 году, имеет 4 направления: ТЭСО Фүүдс, ТЭСО Пропертис, ТЭСО Инвестмэнт, ТЭСО Индастриал Парк.
- В 2024 году введен в эксплуатацию комплекс 'ТЭСО Фүүдс Парк', увеличивший производственные мощности в 3 раза и снизивший энергопотребление на единицу продукции вдвое.
- Группа реализует социальные проекты: стипендиальная программа 'Нэг тэрбум', детский сад 'Зөв багачууд', проект 'Цахим орчинд хүүхдээ хамгаалъя'.
ТОП-100 аж ахуйн нэгжийг тухайн жилийн борлуулалтын орлого, улсын төсөвт төвлөрүүлсэн татвар, ажиллагсдын тоо, ашигт ажиллагаа, нийгмийн хариуцлага зэрэг олон үзүүлэлтэд үндэслэн эрэмбэлдэг бөгөөд Монгол Улсын эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулж буй тэргүүлэгч байгууллагуудыг тодруулдгаараа онцлогтой.
1996 онд үйл ажиллагаагаа эхлүүлсэн ТЭСО Групп өнөөдөр ТЭСО Фүүдс, ТЭСО Пропертис, ТЭСО Инвестмэнт, ТЭСО Индастриал Парк гэсэн үндсэн дөрвөн чиглэлээр үйл ажиллагаа явуулж, 30 гаруй салбар компани, 2500 гаруй ажилтантай үндэсний хэмжээний групп болон өргөжин хөгжөөд байна.
ТЭСО Групп үүсгэн байгуулагдсаны 30 жилийн ой тохиож буй энэ онд Монгол Улсын хүнсний экспортын чадавхыг нэмэгдүүлэх стратегийн ач холбогдол бүхий “ТЭСО Фүүдс Парк” цогцолборыг бүрэн ашиглалтад орууллаа. Бүрэн автомат агуулах, ухаалаг ложистикийн систем, дэвшилтэт үйлдвэрлэлийн шугам бүхий энэхүү бүтээн байгуулалтын үр дүнд үйлдвэрлэлийн хүчин чадал гурав дахин нэмэгдэж, нэгж бүтээгдэхүүнд ногдох эрчим хүчний хэрэглээ хоёр дахин буурсан үзүүлэлттэй байна.
Мөн ТЭСО Индастриал Парк аж үйлдвэрийн цогцолборын хүрээнд импортыг орлох, байгаль орчинд ээлтэй, евро стандартын барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлж, дотоодын зах зээлд нийлүүлж байна. Үүний зэрэгцээ хөрөнгө оруулалтын салбарт олон улсын стратегийн түншлэлүүдийг өргөжүүлж, “Tino Super App”-ыг зах зээлд амжилттай нэвтрүүлснээр дижитал шилжилтийг хурдасгах, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд бодит хувь нэмэр оруулж байна.
ТЭСО Групп тогтвортой хөгжлийн бодлогын хүрээнд хүүхэд, боловсрол, эрүүл мэндийн салбарыг нийгмийн хариуцлагын тэргүүлэх чиглэлээр тодорхойлон ажиллаж байна. Энэ хүрээнд “Нэг тэрбум” төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөр, “Зөв багачууд” цэцэрлэгийн хоёр дахь салбар, “Цахим орчинд хүүхдээ хамгаалъя” зэрэг төслүүдийг хэрэгжүүллээ.
ТОП-100 аж ахуйн нэгжид дахин эрэмбэлэгдсэн энэхүү амжилт нь ТЭСО Группийн нийт ажилтан, хэрэглэгчид, харилцагч байгууллага болон бизнесийн түншүүдийн хамтын хөдөлмөр, итгэлцлийн үр дүн юм.
ТЭСО Групп цаашид үндэсний үйлдвэрлэл, инновац, тогтвортой хөгжилд суурилсан үнэ цэнийг бүтээж, Монгол Улсаас дэлхийд өрсөлдөх брэндүүдийг хөгжүүлэх эрхэм зорилгоо тууштай хэрэгжүүлэн ажиллах болно.
Источник: ikon.mn
Комментарии
Загрузка…
Оставить комментарий