- Монгольская федерация настольного тенниса проведет два международных турнира в июле 2026 года.
- Турниры: WTT Youth Contender Ulaanbaatar 2026 (14-17 июля) и WTT Feeder Ulaanbaatar (19-23 июля).
- Ожидается участие более 400 спортсменов из 26 стран.
- Южнокорейский олимпийский чемпион по настольному теннису Рю Сын Мин посетит Монголию в качестве гостя.
- Монголия впервые участвовала в Олимпийских играх по настольному теннису в Токио.
Тэмцээний талаар зохион байгуулагчид өнөөдөр Үндэсний Мэдээллийн Төвд хэвлэлийн бага хурал хийв.
Энэ үеэр тус холбооны тэргүүн дэд Ерөнхийлөгч Д.Мандах "Монголд анх удаа ширээний теннисний олон улсын чансаа олгох өсвөр үе, залуучууд болон насанд хүрэгчдийн тэмцээн болно. Сүүлийн жилүүдэд энэ спорт Монголд их хөгжиж байгаа. Зөвхөн Улаанбаатар хотод гэхэд 60 гаруй клуб, аймаг орон нутагт салбар холбоод үйл ажиллагаа явуулж байна.
Энэ спортоор Монгол Улс Токиогийн олимпод анх удаа оролцсон. Мөн саяхан Лондонд болсон ДАШТ-д оролцоод ирлээ.
Өнөөдрийн байдлаар Монголд болох олон улсын тэмцээнд 26 орны 400 гаруй тамирчин оролцохоор мэдүүлгээ өгөөд буй. Энэ тэмцээнийг эх орондоо зохион байгуулснаар манай холбооны нэр хүнд улам өснө. Бид сүүлийн үед гадаад харилцааны тал дээрээ анхаарч ажиллаж байна. Хятад, Японы ширээний теннисний холбооныхонтой холбогдсон. БНСУ-ын холбоотой сүүлийн дөрвөн жил хамтран ажиллаж байгаа. Шигшээ багийн дасгалжуулагчаар солонгос мэргэжилтэн ажилладаг.
Монголд болох тэмцээний үеэр БНСУ-ын эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд олимпын аварга болсон Рю Сын Мин Монголд ирнэ.
Уг тэмцээнийг наадмын дараахан зохион байгуулж байгаагаараа онцлог байх юм. Зуны цагт манай улсад аялал жуулчлалын ид оргил үед зохион байгуулах саналтай байгаагаа илэрхийлсэн юм" гэв.
Источник: ikon.mn
Комментарии
Загрузка…
Оставить комментарий