Төслийн хүрээнд Улаанбаатар дахь Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн тоног төхөөрөмжийг шинэчлэн, олон улсын стандартад нийцүүлэх, Сайншанд нөөц төв байгуулахаар төлөвлөжээ. Түүнчлэн Францын талтай хамтран хүний нөөцийг сургах, технологийг хөгжүүлэх, нутагшуулах, санхүүжилтийг шийдвэрлэх зэргээр цогцоор нь хэрэгжүүлэх юм байна. 

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан "Баярт үйл явдал болж байна. Худалдаа Хөгжлийн Банк бидэнд санхүүгийн баталгаа гарган өгч, Францын Bpifrance хөрөнгө оруулагч банк санхүүжүүлснээр Иргэний Нисэхийн Үндэсний Газрын Улаанбаатар дахь навигацын үндсэн төвийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, мөн Сайншандад нөөц төв шинээр байгуулахаар боллоо. Үүний санхүүжилтийн гэрээнд өнөөдөр гарын үсэг зурлаа. 30 жилийн дараа бид агаарын навигацын тоног төхөөрөмжийг дэлхийн стандартад нийцсэнээр шинэчлэх болсондоо баяртай байна. 

Ингэснээр нислэгийн аюулгүй байдал улам дээшилж, Монголын агаараар дамжин өнгөрөх онгоцны тоо нэмэгдэж, агаарын орон зайнаас олох орлого өснө" гэлээ.

Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав