“Энэхүү өсөлт нь бидэнтэй хамт урагшилж буй ажилчид, харилцагч, хамтран ажиллагч байгууллага бүрийн өсөлт байх болно” хэмээн Sono app-ын хамт олон онцоллоо.

ОЙН БАЯРЫН ХҮРЭЭНД ХАРИЛЦАГЧДАДАА БАРЬЖ БУЙ ШИНЭ БҮТЭЭГДЭХҮҮН

Sono app 7 жилийн ойгоо тохиолдуулан харилцагчдын өдөр тутмын хэрэгцээнд зориулсан SONO CARE санхүүгийн үйлчилгээг зах зээлд амжилттай нэвтрүүллээ.

Энэхүү санхүүгийн үйлчилгээний нь харилцагчдынхаа анхдагч болон гэнэтийн санхүүгийн хэрэгцээг шийдэхэд зориулсан бөгөөд хүнс, шатахуун, эрүүл мэндийн үйлчилгээгээ цаг алдалгүй авах боломжийг бүрдүүлэн харилцагчдынхаа амьдралын хэв маягийг дэмжих санхүүгийн шийдэл болж чадах юм.

ОЙН БАЯРЫН ХҮРЭЭНД ХИЙСЭН АЖИЛ

Sono app нь зөвхөн бизнесийн өсөлтөд бус нийгмийн сайн сайхны төлөөх үйл ажиллагаанд тогтмол анхаарч ажилладаг бөгөөд үүний нэг жишээ нь Ерөнхий боловсролын 55 дугаар тусгай сургууль дээр зохион байгуулсан санхүүгийн боловсрол олгох өдөрлөг юм.

Тус өдөрлөгөөр сурагчдад мөнгөний зөв хэрэглээ, хуримтлалын ач холбогдол, санхүүгийн боловсролын суурь ойлголтуудыг түгээж, ирээдүйн санхүүгийн зөв дадлыг төлөвшүүлэхэд хувь нэмэр оруулсан билээ.

Санхүүгийн боловсрол олгох өдөрлөгийн танилцуулга:

7 жил хамт байсан нийт эрхэм харилцагч болон хамтран ажиллагч байгууллагууддаа БАЯРЛАЛАА.

БИД ӨСӨЛТИЙГ ЗОГСООХГҮЙ