Төрийн ордонд

08:00 цагт Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна.

13:00-14:00 цагт Байнгын хороод хуралдана.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн байранд

10:00 цагт “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцаа, түүнд ногдох ногдол ашгийг хууль ёсны өвлөгчид шилжүүлэх буюу өвлүүлэх асуудлаар “Эрдэнэс Тавантолгой” ХК, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв, Монголын Нотариатчидын танхим хамтран мэдээлэл өгнө.

"Shangri-La Ballroom"-д

13:00 цагт "XMF 2026" (Хуур Music Festival) олон улсын хөгжмийн наадмын албан ёсны танилцуулга, бэлтгэл ажлын явцын талаар мэдээлэл өгнө.

“Үндэсний мэдээллийн төв”-д

12:00 цагт Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын нутаг дэвсгэрт "Бронз хиллс"ХХК-ийн удирдлагууд Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод" хөтөлбөрийн эсрэг үйл ажиллагаа явуулж байгаа төдийгүй олон мянган жилийн түүхтэй соёлын үл хөдлөх дурсгалуудыг сүйтгэсэн байж болзошгүй талаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандаж иргэд хэвлэлийн хурал зарлалаа.

15:00 цагт Хүүхэд, гэр бүлүүд хамтдаа тоглож, оролцож, шинэ зүйлс туршиж, дурсамж бүтээх “Happy Monster” гэр бүлийн фестиваль энэ сарын 30, 31 болон зургаадугаар сарын 01-ний өдрүүдэд “Steppe Arena” мөсөн өргөөнд зохион байгуулах гэж буй талаар мэдээлэл өгнө.