Тус байршилд буюу Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгээс Наадамчдын авто зам хүртэлх борооны ус зайлуулах шугамыг угсрахад 4.6 тэрбум төгрөгийг төсөвлөжээ.

Үүнээс өмнө Тэмээтэй хөшөөний уулзвараас Мишээл экспо хүртэл, Циркийн баруун талд, Баянзүрх усан спорт болон 38а байрны орчимд, Тэсо компанийн урд талд зэрэг байршлын ус зайлуулах шугамыг угсарчээ.