Тодруулбал дүүргийн 12 байршилд 53.3 ам метр авто замын засвар нөхөөс хийж, долоон байршилд 400 метр урт авто замын эгнээ тусгаарлагч шинээр байрлуулсан байна.
Харин таван байршилд авто замын тэмдэг тэмдэглэгээ засварласан бол 15 байршилд траншейн таг засварлаж, түвшнийг тааруулах ажлыг гүйцэтгэжээ хэмээн НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээлэв.
Хан-Уул дүүргийн гол болон туслах гудамж замуудын арчлалт засварын ажилд Нийслэлийн Замын Сангийн хөрөнгөөс энэ онд ₮4.5 тэрбумыг зарцуулахаар төсвийг баталжээ.
Нийслэлийн Замын Санд тээврийн хэрэгслийн албан татвар, авто зам ашигласны төлбөр, торгууль, орон нутгийн төсвийн нэмэлт хуваарилалт зэргийн мөнгө төвлөрдөг байна.
Нийслэлийн Замын Санд тээврийн хэрэгслийн албан татвар, авто зам ашигласны төлбөр, торгууль, орон нутгийн төсвийн нэмэлт хуваарилалт зэргийн мөнгө төвлөрдөг байна.
Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд гүйцэтгэсэн ажлуудын зураг:
Источник: ikon.mn
Комментарии
Загрузка…
Оставить комментарий