Энэ талаар МИАТ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Т.Тэлмэн хэлэхдээ

"Бид “Боинг 787-9 Дримлайнер өргөн биетэй агаарын хөлгийг Монгол Улсад анх удаа хүнд хэлбэрийн засвар үйлчилгээнд орууллаа. Үүнд манай компанийн инженер техникийн 35 ажилтан оролцож, 22 хоногийн хугацаанд энэхүү засвар үйлчилгээг амжилттай хийлээ. Энэ нь манай инженер, техникийн ажилтнууд болон МИАТ компанийн олон улсад өрсөлдөхүйц чадвартай болсныг илэрхийлж байна. Бид цаашид зөвхөн нислэг үйлдвэрлэлээс гадна агаарын хөлгийн засвар үйлчилгээний орлого олох, гаднын авиа компаниудад энэ төрлийн үйлчилгээг үзүүлэх бүрэн чадавхтай, ур чадвартай болсныг илтгэж байна"

гэв.

МИАТ ТӨХК-ийн Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газар нь Чэжү Эйр, Korean Air-ийн жижиг онгоц, их төлөв 737 буюу нарийн биет онгоцнуудын засвар үйлчилгээг хийж иржээ. "Боинг 787-9" Драймлайнер агаарын хөлгийн засвар үйлчилгээг анх удаа хийснээр шинэ зүйлүүдтэй тулгарч, судалж сурч мэдэж авлаа хэмээн Агаарын хөлгийн засвар үйлчилгээний инженер Ц.Очирбат ярилаа.