- Монгольские клубы 'FC Ulaanbaatar' и 'Central Stallions FC' участвуют в предварительном этапе AFC Challenge League.
- Central Stallions FC сыграет с Tainan City FC 11 августа в 11:00, FC Ulaanbaatar сыграет с Hung Yuan FC в 16:00.
- Central Stallions FC усилился четырьмя игроками из Японии и тремя из Бразилии, а также подписал контракт с О.Мөнх-Оргилом, выступающим в тайваньской лиге.
- FC Ulaanbaatar готовился к турниру после длительного перерыва, команда имеет опыт международных соревнований.
- Капитан FC Ulaanbaatar Д.Төрбат призвал болельщиков поддержать команду, чтобы использовать преимущество домашнего поля.
Уг тоглолтын өмнөх хэвлэлийн бага хурал өнөөдөр "Holiday Inn" зочид буудлын хурлын танхимд боллоо.
Тоглолтын талаар "Central Stallions FC" клубийн менежер Б.Гарьдмагнай "Манай тамирчид наадмын дараагаас буюу долдугаар сарын 20-ноос бэлтгэлдээ орсон. Нэг тоглолтод зориулан гурван долоо хоног чамбай бэлдсэн. Энэ хугацаанд легионер тоглогчдоо сольсон. Тиймээс шинэ бүрэлдэхүүнтэй оролцоно. Тухайлбал Японоос дөрөв, Бразилаас гурван тамирчинтай оролцоно. Мөн Тайванийн лигт тоглодог О.Мөнх-Оргилтой энэ тэмцээнд зориулж гэрээ байгуулсан. Тайванийн лигт нь тоглож байсан учраас энэ давуу тал гарна гэж найдаж байгаа.
Өрсөлдөгч багийн хувьд ч гэсэн дасгалжуулагчаа солиод бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулсан байна. Энэ удаад бид өөрсдөө тоглолтын хэмнэлээ удирдах зорилготой байгаа" гэв.
"FC Ulaanbaatar" багийн ахлагч Д.Төрбат "Бидний хүсэн хүлээсэн мөч маань ирлээ. Энэ тэмцээнд оролцох зорилгоор баг, дасгалжуулагч, тамирчид бүгд нэгдсэн. Бидний зорилго бол олон улсын тэмцээнд эх орноо төлөөлж оролцох байдаг. Бидэнд хэр их боломж байгааг харах боломжтой тэмцээн гэж хэлж болно. Бүрэлдэхүүн, арын алба гээд бүх зүйлээрээ бэлэн болсон байгаа. Наадмын урт амралтын дараа бүгд бэлтгэлдээ шаргуу оролцсон. Манай баг өмнө нь олон улсын тэмцээнд оролцож байсан туршлагатай баг. Тиймээс талбайн давуу талаа ашиглахыг хичээх болно. Ингэхийн тулд үзэгчдийн давуу тал их хэрэгтэй. Тиймээс ирж багаа дэмжихийг уриалж байна" гэлээ.
Комментарии
Загрузка…
Оставить комментарий