- Б.Энх-Оргил проведет первую защиту чемпионского пояса в ONE Championship
- Соперник — Эльбек Алышов, азербайджанец, тренирующийся в России
- Бой состоится 31 июля в Бангкоке в рамках The Inner Circle 24
- Оба бойца прошли взвешивание и медосмотр
- Б.Энх-Оргил не дрался с декабря 2023 года, когда победил Фабрисио Андраде
"One" холбооны холимог тулааны аварга Б.Энх-Оргил маргааш аваргын бүсээ хамгаалах эхний тулаанаа хийнэ.
Тайландын Бангкок хотноо долдугаар сарын 31-ний Баасан гарагт 19:30 цагаас "The Inner Circle 24"-ийн оргил тулаанаар Монголын Б.Энх-Оргил, Азербайжан гаралтай ОХУ-д бэлтгэлээ базаадаг Эльбек Алышов нар гарах юм.
Хоёр тамирчин өнөөдөр жин, биеийн ерөнхий үзлэгээр тэнцсэн тул тулалдахад бэлэн болжээ.
Өдгөө 37 настай Б.Энх-Оргилын багш нь Монгол Улсын Гавьяат тамирчин Ж.Нарантунгалаг. Харин түүнээс 10 насаар дүү Э.Алышов Беларусийн холимог тулаанч Чингиз Аллазовын багийн нэр дээр тулалддаг юм.
Э.Алышов өнгөрсөн жилийн наймдугаар сард "One" холбоонд анхны тулаанаа хийсэн. Тэрбээр Филиппиний Жэрэми Пакативийг ялаад гурван сарын дараа мөн л Филиппиний Карло Буминаг цагаас нь өмнө буулган авсан билээ.
Харин Б.Энх-Оргилын хувьд өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Бразилын Фабрико Андрадег ялснаас хойш анх удаа тулалдах юм.
Маргааш оргил тулаанаас гадна муай тай боксын дүрмээр гурван тулаан явагдах юм. Ливаны ах дүү Рамадан Ондаш, Абделла Ондаш нар Малайзын Жохан Жазали, Тайландын Чокпрееча нартай тулалдах бол Японы Асахи Шинагава, Мексикийн Салвадор Велазкуизтай өрсөлдөх юм.
Мөн "One Friday Fights 164" тулааны хүрээнд нийт 10 тоглолт болох юм.
Комментарии
Загрузка…
Оставить комментарий