- Х. Нинж-Эрдэнэ является исполнительным директором Lingors Education и автором книг.
- Она получила степень магистра TESOL в SUNY по стипендии Фулбрайта.
- Lingors запустил приложение Lingors App, основанное на геймификации и чтении.
- Компания строит образовательную экосистему, объединяющую учителей, учащихся, школы и издательства.
- Нинж-Эрдэнэ считает чтение наиболее эффективным методом изучения языка.
Та бүхэн Х. Нинж-Эрдэнэ захирлын дараагийн хөгжлийн төлөвлөгөө, байгууллагын үнэт зүйлс, алсын хараа, боловсролын талаарх үзэл баримтлал, байр сууриа хуваалцсан энэхүү ярилцлагыг шимтэн уншаарай.
- Эхлээд таны карьерын замналаас яриагаа эхэлье. Өнөөдрийг хүртэлх мэргэжлийн замналаасаа товчхон хуваалцвал?
- Миний ажлын гараа их сургуулийн гуравдугаар курсийн оюутан байх үеэс эхэлсэн. Тухайн үед Тайланд улсын Бангкок хотын олон улсын дунд сургуульд англи хэлний багшаар ажиллаж байлаа. Оюутан байхдаа олон улсын орчинд багшилсан тэр туршлага надад боловсрол гэдэг зөвхөн мэдлэг дамжуулах бус, хүний ертөнцийг харах өнцгийг тэлэх үйл явц гэдгийг ойлгуулсан. Түүнээс хойш англи хэлний боловсрол, сургалтын хөтөлбөр багшийн хөгжил, үнэлгээний систем, мэргэжлийнхээ туршлага дээр үндэслэн ном ч гаргалаа.
Одоо ингээд технологид суурилсан олон нийтэд гадаад хэлний боловсрол олгох зорилготой Эдтек салбар руу ороод байна даа.
- Лингорсын үйл ажиллагаа сүүлийн жилүүдэд нэлээд өргөжиж, боловсролын экосистем хөгжүүлэх чиглэлд ажиллаж байна. Энэ талаар уншигчдад танилцуулбал?
- Тийм ээ. Лингорсын хувьд бид хэл сурахыг илүү хүртээмжтэй, үр дүнтэй болгоход төвлөрч ажилладаг. Бид сонсох, ярих, унших, бичих гэсэн хэлний дөрвөн үндсэн ур чадварыг цогцоор нь хөгжүүлэх сургалтын шийдлүүдийг хөгжүүлж, технологийг боловсролтой үр дүнтэй хослуулахад төвлөрч ажилладаг. Тиймээс бид зөвхөн нэг бүтээгдэхүүн хөгжүүлэхээс илүүтэйгээр боловсролын экосистемийг бүрдүүлэхээр ажиллаж байна.
Өнгөрсөн зургаадугаар сард бид хэл сурах арга зүйд суурилсан, тоглоомчилсон (gamified) шийдэлтэй, олон хэлээр унших боломжтой Lingors App-аа танилцуулсан.
Гэхдээ Lingors App бол бидний хувьд зүгээр нэг аппликэйшн биш. Бид хүн бүрийн хэлний мэдлэг, чадварыг тасралтгүй хөгжүүлж, хэлний дархлааг бэхжүүлэхийн зэрэгцээ багш, суралцагч, сургууль, контент бүтээгч, хэвлэлийн байгууллага, мэргэжлийн холбоодыг нэг дор холбосон боловсролын экосистемийг бий болгохыг зорьж байна.Lingors app маань энэхүү экосистемийн нэг хэсэг юм.
- Та яагаад унших нь хэл сурахад хамгийн үр дүнтэй арга гэж үздэг вэ? Унших аргачлал нь яагаад Лингорсын хамгийн чухал үнэт зүйл хэвээр байх вэ?
- Хэлийг зөвхөн үг цээжилж, дүрэм судалж, Youtube, Netflix үзээд бүрэн эзэмшдэг гэвэл үгүй ээ. Хэлийг утга уран зохиолоор дамжуулан эзэмших боломжтой. Унших үед суралцагч үгийн сан, дүрэм, өгүүлбэрийн бүтцийг тус тусад нь биш, нэгэн цогц байдлаар хүлээн авдаг. Тогтмол уншдаг хүн хэлний талаар бодохоо больж, тухайн хэлээр бодож сэтгэж мөрөөдөж эхэлдэг.
Энэ бол хэл сурах хамгийн чухал шилжилт. Ном уншсанаар зөвхөн хэлний чадварыг хөгжүүлээд зогсохгүй анхаарал төвлөрөл тэвчээр, төсөөлөл, шүүмжлэлт сэтгэлгээ, эерэг хандлага ном дээр гарсан дүрүүдээр дамжуулан бусдыг ойлгох чадварыг цогцоор нь хөгжүүлдэг.
- Өнөөдөр хэл сурах олон платформ бий болсон. Тэгвэл хэрэглэгч яагаад Lingors App-ийг сонгох хэрэгтэй вэ?
- Lingors App-ийн ялгарал нь дэлхий даяар үр дүн нь батлагдсан Extensive Reading буюу уншлагаар дамжуулан хэл сурах арга зүй юм.
Бид суралцах явцыг аль болох сонирхолтой байлгахыг зорьсон. Тиймээс апп-даа тоглоомчилсон шийдлүүдийг хөгжүүлж, хэрэглэгчид Лингорсоос зарласан уншлагын марафонд оролцох эсвэл өөрсдийн хувийн уншлагын марафоныг үүсгэж болзол шагналаа аппаараа тохируулан найз нөхөдтэйгөө хамт унших боломжийг бүрдүүлсэн.
- Lingors App-ийг ашиглаж эхэлсэн хэрэглэгч хамгийн түрүүнд ямар өөрчлөлтийг мэдэрнэ гэж та бодож байна?
- Миний бодлоор хамгийн түрүүнд "энэ аппыг хэрэглэхэд амар юм байна" гэсэн мэдрэмж төрөх байх. Аппаа татаж, бүртгүүлээд номоо уншиж өөрийн профайл дээрээсээ нийт уншсан ном, уншсан үгийн тоо, сонссон хугацаа зэрэг мэдээллээ нэг дороос харах боломжтой.
Бас ганцаараа биш, найз нөхөд, гэр бүл, хамт олонтойгоо хамт унших боломж нь хүмүүсийг илүү тогтвортой дадалтай болгодог. Үүнийг бид олон жилийн турш уншлагын марафон зохион байгуулсан туршлагаасаа харсан.
Нөгөө талаар хүн өөрийн түвшинд тохирсон номоос эхлэхээр хэл сурах айдас бага багаар арилж, унших нь өөрөө нэг төрлийн дадал болдог. Хүмүүс өдөр бүр дасгал фитнесс хийж булчин суудагтай адилхан бидний тархи ч гэсэн чанартай гоё ном зохиол унших тусам улам хөгжиж зоволгүйгээр нэг мэдэхэд хэл сурчихсан байдаг.
Энд их хугацаа зарцуулах шаардлагагүй. Өдөрт ердөө 20 минутыг утаснаасаа уншихад л хангалттай. Лингорс апп-р дамжуулан бид хэл сурахыг тусдаа хийх ёстой даалгавар биш, харин өдөр тутмын амьдралын нэгэн дадал болгохыг зорьж байна.
Комментарии
Загрузка…
Оставить комментарий