H хэсэгт багтсан Испанийн шигшээ баг Уругвайг 1:0-ээр буулган авснаар нийт долоон оноотой хэсгээ тэргүүлж байгаа бол нөгөө талд Кабо Верде, Азийн төлөөлөл Саудын Арабын шигшээ багтай хуурай тэнцэв. Ингэснээр хар тивээсээ алслагдсан арлынхан анх удаа ДАШТ-д оролцоод хасагдах шатанд тунаж үлдлээ.

Шигшээ 32-т хагас сая хүн амтай Кабо Верде, дэлхийн аварга цолоо хамгаалах даалгавартай Аргентины багтай хүч үзнэ.

"Цэнхэр акулууд" хочтой тус баг хэсгийн шатны гурван тоглолтод хожигдоогүй. Испани, Саудын Арабтай хуурай тэнцсэн бол Уругвайтай 2:2-оор эвийн гэрээ байгуулснаар хэсгийнхээ хоёрдугаар байр луу дэвшиж, шууд хасагдах шатанд үлдлээ.

Ийнхүү тэд хөлбөмбөгийн ДАШТ-ий хасагдах шатанд шалгарсан хамгийн цөөн хүн амтай улсын нэг болж байна.