- Франция вышла в полуфинал ЧМ-2022, победив Марокко 2:0.
- Килиан Мбаппе забил один гол и отдал одну голевую передачу, получил травму лодыжки.
- Испания победила Бельгию 2:1 в полуфинале, гол Микеля Мерино на 88-й минуте.
- Финал Испания-Франция состоится 15 июля в 03:00.
Сүүлийн хоёр ДАШТ-д дараалан шигшээд шалгараад буй Францын баг дахин хагас шигшээд шалгарав. Тэд Африк тивийн төлөөлөл Марокког 2:0-ээр буулган авснаар найм дахь удаагаа хагас шигшээд тунаж үлдэв. Францчууд хоёр удаа аваргалж, хоёр удаа мөнгө, хоёр удаа хүрэл медаль нэг удаа дөрөвдүгээр байр эзэлж байв.
Мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж буй К.Мбаппе энэ тоглолтод нэг гоол, нэг гоолын дамжуулалт өгснөөр энэ ДАШТ-д найман гоол, нийт 20 гоолтой боллоо.
Гэхдээ Мбаппе шагайгаа гэмтээснээр сүүлийн 15 минутад сэлгээнд суусан байна.
Тэгвэл өнөөдөр Испани, Бельгийн шигшээ баг Лос-Анжелес хотод өрсөлдөв. Эхний хагасын 30 дахь минутад Фабин Руис гоол оруулсан бол үүнээс 11 минутын дараа Бельгийн Шарль Де Кетеларе тооны харьцааг тэнцүүлсэн. Бельгийн шигшээ багийн хаалгач Тибо Куртуа гэмтлийн улмаас сэлгээнд суусан юм. Түүнийг орлож талбайд гарсан Сенне Ламменсийн 88 дахь минутад гаргасан алдааг Микель Мерино овжин ашиглаж, хожлын гоол оруулснаар хагас шигшээд гурав дахь удаагаа шалгарлаа.
Испани, Францын тулаан долдугаар сарын 15-ны Лхагва гарагт 03:00 цагт болно.
Комментарии
Загрузка…
Оставить комментарий