- Премьер-министр Монголии Н.Учрал встретился с президентом Южной Кореи И Жэ Мёном в рамках государственного визита.
- Стороны договорились углубить сотрудничество в сфере редкоземельных металлов, транспорта, логистики, городского строительства, ИТ и ИИ.
- Подписано 3 соглашения и 21 документ по различным направлениям сотрудничества.
- Обсуждалось продолжение переговоров по Соглашению об экономическом партнерстве.
- Монголия запросила поддержку в создании школы для монгольских детей в Южной Корее.
Ерөнхий сайд Н.Учрал БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэргийн хамт Монгол Улсад төрийн айлчлал хийж, Үндэсний их баяр наадмын нээлтэд хүндэт зочдын хувиар оролцох гэж байгаад баяртай буйгаа илэрхийлэв.
БНСУ-ын төрийн тэргүүний түвшинд 15 жилийн дараа хэрэгжиж буй энэхүү айлчлал нь Монгол Улс, БНСУ-ын “Стратегийн түншлэл”-ийн хамтын ажиллагааг улам бататган, хоёр улсын харилцааны алтан үеийг эхлүүлж, хоёр орны ард иргэдийн найрамдал нөхөрлөлийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болж байгааг онцлон тэмдэглэв.
Түүнчлэн айлчлалын хүрээнд хоёр тал худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, ховор металл, тээвэр, логистик, хот байгуулалт зэрэг салбарт хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэн хөгжүүлэх, мэдээллийн дэвшилтэт технологи, хиймэл оюуны салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг өргөн хүрээний асуудлаар санал солилцож, нийт гурван хэлэлцээр, 21 баримт бичиг байгуулсныг тэмдэглээд хоёр талын хэлэлцэж, тохирсон ажлуудыг бодит ажил хэрэг болгохын төлөө БНСУ-ын Засгийн газартай үргэлжлүүлэн нягт хамтран ажиллахаа Ерөнхий сайд Н.Учрал илэрхийлэв.
Ерөнхийлөгч И Жэ Мён Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын Хамтарсан хороо болон батлан хамгаалах, ховор металл, байгаль орчин, боловсрол, соёл зэрэг салбар тус бүрийн хамтын ажиллагааны механизм байгуулагдан ажиллаж буйг өндрөөр үнэлж, хоёр улсын хооронд “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр”-ийн яриа хэлэлцээг үргэлжлүүлж харилцан үр ашигтай хэлэлцээр байгуулах, ховор металлын салбарт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, “Хавдар судлалын үндэсний II төв байгуулах” төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулахад хамтран ажиллахаар тохирсныг онцлов.
Мөн хоёр улсын иргэд хоорондын болон соёлын харилцааг өргөжүүлэхийн ач холбогдлыг Ерөнхий сайд Н.Учрал онцлоод БНСУ дахь Монгол хүүхдүүдэд зориулсан сургууль байгуулахад дэмжлэг үзүүлэхийг хүсэв.
Талууд банк, санхүү, боловсрол, соёл, байгаль орчны салбарын хамтын ажиллагааг үргэлжлүүлэхээ нотолж, хоёр улсад оршин сууж буй иргэдэд таатай нөхцөлийг бүрдүүлэх Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулсныг тэмдэглээд цаашид иргэдийн харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, нийгмийн хамгааллыг сайжруулах талаар шат дараатай арга хэмжээ авч хэрэгжүүлэхээ илэрхийлэв. Мөн олон улс, бүс нутгийн түвшинд хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэн хөгжүүлэхээр тохиров.
Комментарии
Загрузка…
Оставить комментарий