Энэхүү санхүүжилт нь ХХБ‑аас 2025 оны 7 дугаар сард Bpifrance‑тай байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд хэрэгжиж буй анхны санхүүжилт юм. Төслийн хүрээнд Улаанбаатар болон Сайншанд хотод байгуулагдах Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвүүдэд орчин үеийн дэвшилтэт навигацийн систем, тоног төхөөрөмжийг нийлүүлэн суурилуулах юм. Мөн кибер аюулгүй байдлыг бэхжүүлэх, салбарын хүний нөөцийн чадавхыг дээшлүүлэх чиглэлээр цогц арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

ХХБ нь Монгол Улсын тэргүүлэгч банкны хувьд гадаад төлбөр тооцооны зах зээлийн 31 хувийг, худалдааны санхүүжилтийн Европын холбооны бүс рүү чиглэсэн зах зээлийн 44 хувийг дангаар гүйцэтгэдэг бөгөөд стратегийн ач холбогдол бүхий төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх замаар үндэсний эдийн засгийн өсөлт, тогтвортой хөгжилд бодит хувь нэмэр оруулсаар байна.

ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК

ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД ХАМТДАА