2026 оны Элсэлтийн Шалгалт өнөөдөр эхэллээ. 

Боловсролын Яамны Төрийн нарийн бичгийн даргаар Т.Ням-Очир

"Олон хүүхэд шалгалтдаа бэлдээд шөнө орой нойргүй хоносноосоо болоод сэтгэлзүйн тогтворгүй байсан бол шалгалтаас гарч ирээд аав ээждээ буруу зөрүү мэдээлэл өгөх тохиолдол гардаг. Яг нягтлаад үзэхээр ярьж байгаа шиг нь зүйл биш байдаг. Гэтэл аль хэдийн нийгмийн сүлжээнд газар авчихсан байх тохиолдлууд гардаг. Иймд шалгалтын төв болгон дээр сэтгэлзүйчид болон дэмжлэг үзүүлэх шуурхай багуудыг гаргасан"

гэв.

Шалгалтын төвүүд хүүхэд яг өөрийн бэлдсэн хэмжээндээ шалгалтаа өгөх тав тухтай орч бүрдүүлэн ажиллаж байгаа юм байна. 

Тухайлбал Хөвсгөл аймагт ЭШ өгч буй хүүхдүүдээ нийтийн тээврээр үнэ төлбөргүй явуулж байгаа бол Дархан-Уул аймаг ЭШ-д орох гэж буй хүүхэдтэй эцэг эх, асран хамгаалагч нарт цалинтай чөлөө өгч байгаа аж. 

Иймд иргэд шалгалтын байрны ойр орчимд элдэв зөрчил гаргахгүй байх, өндөр хаазлах, сигнал дуугаргахгүй байхыг зөвлөлөө.