- В 2026-2027 учебном году обновляется программа только для первого класса, учебники для 2-5 классов остаются прежними.
- Для 6-12 классов планируется поставка около 62 000 комплектов арендных учебников в сентябре.
- Компания Aplus выиграла тендер на печать учебников в 2023 и 2024 годах.
- Имеется более 400 000 комплектов учебников, включая 28 000 для продажи, 109 000 с 2019 года и 150 000 с 2022 года.
Энэ үеэр сурах бичгийн хангалтын талаар тодрууллаа.
Боловсролын Яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир "Энэ жил зөвхөн нэгдүгээр ангийн сургалтын хөтөлбөрийг шинэчилж байгаа. Хөтөлбөрөө дагаад нэгдүгээр ангийн сурах бичгүүдийг шинэчлэхээр бэлтгэлээ хангаж байна. 2-5 дугаар ангийн хувьд сүүлийн дөрвөн жилд хийгдсэн сурах бичгийн нөхөн хангалт харахад дутагдал үүсэхгүй гэсэн судалгаа гараад байна. Өмнөх хөтөлбөрөөрөө хичээллэх учраас сурах бичгүүд нь хэвээрээ байна. Шаардлага үүсвэл сургуулиуд хоорондоо, орон нутаг өөр хоорондоо сурах бичгээ шилжүүлж ашиглана.
6-12 дугаар ангид түрээсийн сурах бичиг ашигладаг. Боловсролын Ерөнхий Газар(БЕГ)-аас хэрэгцээ шаардлагад үндэслэн 62,000 орчим багц сурах бичгийг есдүгээр сард нийлүүлэхээр бэлтгэлээ хангаж байна.
2023, 2024 онд сонгон шалгаруулалтаар Aplus гэдэг компани хэвлэх сурах бичгийн эрхийг авсан. Бидэнд өгсөн мэдээллээр 28,000 багц худалдаалах боломжтой сурах бичиг бий. 2019 оноос хэвлэн нийлүүлсэн 109,000 багц, 2022 оноос 150,000 орчим багц сурах бичиг байна. Нийтдээ 400,000 гаруй багц сурах бичиг бэлэн байгаа" гэж хариуллаа.
Комментарии
Загрузка…
Оставить комментарий