Уг хэрэгт Зангиеваас гадна өөр гурван иргэнийг саатуулсан. Мөрдөгчдийн мэдээлснээр залуус 3,500 рублийн өрийн асуудлаар хоорондоо уулзсан бөгөөд асуудал хүндэрч зодоон болсон байна. Энэ үеэр зодоонд оролцогчдын нэг нь хохирогчийн нүд рүү буудсан аж.
Үүний дараа Зангиев тэргүүтэй дөрвөн хүн хэргийн газраас зугтсан бол хохирогчийг эмнэлэгт хүргэсэн ч амийг нь аварч чадаагүй.
Цагдаа нар Исса Зангиев нарын 17-22 насны дөрвөн иргэнийг бүгдийг нь баривчилснаас гадна Зангиев хийсэн хэргээ хүлээсэн гэж мэдэгдсэн юм.
Источник: ikon.mn
Комментарии
Загрузка…
Оставить комментарий