“Сайн Моторс” ХХК нь 2026 оны байдлаар БНХАУ-ын тэргүүлэгч 11 автомашины брэндийн Монгол дахь албан ёсны дистрибьютерээр ажиллаж байгаа бөгөөд “MEGA TEST DRIVE EVENT-2” өдөрлөгт седан, SUV, off-road, pick-up болон ачааны автомашин зэрэг 20 гаруй өөр төрлийн автомашиныг танилцуулангаа жолоодож үзэх боломжийг олгожээ.

Э.ГЭРЭЛТ: МАШИН ХУДАЛДАН АВАХААР БОЛ ХҮҮХДҮҮДЭЭ СУУЛГАН ЯВЖ, ТЭДНИЙ САНАА БОДЛЫГ СОНСОХ НЬ ИХ ЧУХАЛ ЮМ БАЙНА

“Гэр бүлийн гишүүдэд” гэсэн уриатай энэ удаагийн эвентэд ирсэн зочдын нэг Э.Гэрэлт “Зөвхөн машинаа унаж үзээд зогсохгүй, цай кофе, цаашлаад катерингийн хоол ундаар дайлуулж, дуучид хүртэл ирсэн нь их тухтай санагдлаа.

Хүүхдүүдтэйгээ ирсэн нь оножээ. Хүүхдүүдийг уйдаахааргүй олон сюрприз бэлдсэнээс гадна, хамгийн гол нь хүүхдүүдээ сонирхож байгаа машиндаа суулган явж, сэтгэгдлийг нь сонсох их чухал гэдгийг мэдээгүй явж. Тэд дэвшилтэд систем, ухаалаг функцуудыг их сонирхдог юм байна. Машины 360 градусын камер нь гэхэд доод талаа буюу замын энхэл донхол, зураасыг хүртэл харуулдаг байх жишээний… Хүүхдүүд маань дуу алдаж байсан шүү.” 

М.ТОДГЭРЭЛ: БИ ЯАГААД ЗААВАЛ ХУУЧИН МАШИН АВАХ ЁСТОЙ ЮМ БЭ. ХҮН ӨӨРИЙГӨӨ ХҮНДЛЭХ ХЭРЭГТЭЙ САНАГДДАГ

“MEGA TEST DRIVE EVENT”-ийн үеэр банк санхүүгийн байгууллагууд төлбөрийн уян хатан нөхцөл санал болгож, сонгосон аван машинаа унаад гарах хүртэл бүх нөхцөлийг нэг дор бүрдүүлсэн нь худалдан авагчдад нэн таатай байв. Зочин М.Тодгэрэл эвентийн үеэр Bestune T77 загварын автомашин худалдан авсан бөгөөд сонголтынхоо талаар “Манай дүү 3 жилийн өмнө Jetour x1 авсан юм. Авснаасаа хойш одоог хүртэл “гар хүргүүлсэнгүй”.

Тэгээд би хятад машинд эргэлзэхээ больж худалдан авахаар шийдсэн байсан л даа. Харин Bestune T77 авсан тухайд, энэ машин Хятадын FAW гээд улсын үйлдвэрийнх юм билээ. Бат бөх нь шалгагдсан, тэр ч утгаар 3 жил эсвэл 100 мянган км явахад баталгаа өгч байна. Гол нь SUV төрлийн машин дотроо үнэ нь хамгийн боломжийн.

Би ер нь боддог л доо

“Хуучин машины үнээр шахуу шинэ машин авах боломж байхад яагаад би заавал хуучин машин авах ёстой юм бэ? Хүн өөрийгөө хүндлэх ёстой” гэж... Сонголтдоо үнэхээр сэтгэл хангалуун байна.”

Б.ХҮРЭЛТУЛГА: АЛБАН ЁСНЫ ДИСТРИБЬЮТЕРИЙН ХАМГИЙН ГОЛ ДАВУУ ТАЛ НЬ БАЙНГЫН АРЧИЛГАА, БАТАЛГААТ ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭ ЮМ БАЙНА

Дэлхий дахинаа цахилгаан, бензин хосолсон хөдөлгүүрт автомашин хүчээ авч, хүн төрөлхтөн тэдгээрийг нягталж шалган, түүн рүү зугуухнаар шилжиж байна. Нэн ялангуяа, туршлагатай хэрэглэгчдийн тухайд худалдан авалтын дараах үйлчилгээ, байнгын арчилгаа чухал байдаг ажээ.

Сонголтынхоо талаар Б.Хүрэлтулга

“Би уул уурхай компанид ерөнхий инженер ажилтай. Инженер хүнд хамгийн тохирох загвар бол Riddara RD6 санагдсан. Бүрэн цахилгаан бас хүч ихтэйгээс гадна өөрөөсөө цахилгаан гаргадаг. Хаа ч тог цахилгаантай гээд бод доо. “Сайн Моторс”

сибирь болон азийн бүс нутаг буюу хүйтэн, эрс тэс уур амьсгалтай бүсэд зориулсан загвар борлуулдгийг мэднэ.

Гэхдээ эвентээс миний мэдэхийг хүссэн зүйл бол цаашдын засвар үйлчилгээ яах вэ гэж... Гэтэл албан ёсны дистрибьютер байхын давуу тал нь мэргэшсэн инженерүүд үйлдвэрийн сэлбэг хэрэгслээр, баталгаат засвар үйлчилгээгээ хийдэг юм байна. Түүнийг л хүсэж байлаа.”

Б.БАТ-ОРГИЛ: ҮНЭНДЭЭ ХҮМҮҮСИЙН ХҮСЭЛ МАШ ЭНГИЙН. “0” ГҮЙЛТТЭЙ ЦОО ШИНЭ, УХААЛАГ СИСТЕМ БҮХИЙ МАШИНЫГ ХЯМДААР АВАХ

Автомашин өдөр бүр худалдан авдаг хямд бараа биш. Тийм ч учраас худалдан авагчид удаан бодож тунгаадаг гэж болно. Гэхдээ яг үнэндээ сонгоход тун цөөн шалтгаан байдаг гэдгийг “Сайн Моторс” ХХК-ийн “BAW-212” салбарын ахлах менежер Б.Бат-Оргил ярьсан юм.

Тэрбээр,

“Манай Jetour бренд л гэхэд Монголд худалдаалагдаад удаж буй учраас хүмүүс чанарт нь, засвар үйлчилгээнд нь эргэлзэхгүй байна. Гагцхүү худалдан авахаар зорьж ирж байгаа хүмүүсийг харахад ердөө үндсэн гурван зүйлийг л хүсэж байна. Нэгдүгээрт, “0” гүйлттэй, цоо шинэ машин. Хоёрдугаарт, дэвшилтэт ухаалаг систем. Харин дараа нь хямд үнэ. Хуучин машины үнээр шинэ машин авах хэнд ч таатай нь мэдээж.”

Г.ГАНТУЯА: ДЭЛХИЙ ДАХИНАА ЦАХИЛГААН, БЕНЗИН ХОСОЛСОН ХӨДӨЛГҮҮРТЭЙ АВТОМАШИНЫ ЭРИН ҮЕ ИРЭЭД БАЙНА

Олон улсын тогтворгүй байдал, ялангуяа нефтийн зах зээлийн савлагаа нь бензин, шатахууны үнийн өсөлт, хомсдол үүсэхэд хүргэх болсон. Энэ байдал автомашин үйлдвэрлэгчдээс зөвхөн машин хийх бус харин илүү ухаалаг, хэмнэлттэй, тогтвортой шийдлийг шаардах болсон юм. “MEGA TEST DRIVE EVENT”-д ирсэн зочдын хамгийн их сонирхож байгаа нь хосолсон хөдөлгүүрт загвар гэж болохоор байв.

Энэ тухай тус компанийн BYD салбарын ахлах менежер Г.Гантуяа хэлэхдээ

“BYD бол дэлхийд хэдийн танигдсан алдартай брэнд. Хамгийн аюулгүй батарейгаар хийгддэг, цахилгаан автомашины зах зээлд “Тесла”-г ардаа орхин, борлуулалтаараа сүүлийн 4 жил тасралтгүй тэргүүлж байна. Ялангуяа бензиний хомсдол хэзээ ч тохиолдож болох манай оронд хүмүүс эрсдэлээс зайлсхийж PHEV буюу цахилгаан, бензин хосолсон хөдөлгүүрт машиныг сонгох нь их болж байна. Угаасаа дэлхийд хосолмол хөдөлгүүрт машины эрин үе ирээд байна шүү дээ.”

Ийнхүү “Сайн моторс” ХХК-иас Монголдоо анх удаа хамгийн том туршин жолоодох өдөрлөг буюу “MEGA TEST DRIVE EVENT”-ийг зохион байгуулсан нь 2 дахь удаагаа амжилттай болж өндөрлөлөө. Шинэ автомашин шилэн хоргонд л залагддаг үе өнгөрч, худалдан авагчдадаа улам ойртож, улам энгийншиж байгааг тус өдөрлөг харуулж байна. 

“MEGA TEST DRIVE EVENT-3” өдөрлөгийг Цамбагаравын баруун урд талын BYD 4S Showroom-ийн гадна талбайд 6 сарын 27-ны Бямба гарагт өдрийн турш зохион байгуулахаар төлөвлөжээ.