- 43 из 45 депутатов столичного совета занимают 104 места в советах директоров госпредприятий
- 65 из 104 мест сконцентрированы у 19 депутатов
- Депутат Б.Ану-Үжин предложила провести слушания по зарплатам представителей в советах директоров
"Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал"
ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулсан.
Энэ үеэр НИТХ-ын 45 төлөөлөгчөөс 43 нь нийслэлийн өмчит болон өмчийн оролцоотой хуулийн этгээдийн ТУЗ-ийн дарга, гишүүнээр ажиллаж, нийт 104 суудал эзэлж байна. Нийт суудлын 65 нь ердөө 19 төлөөлөгчид төвлөрсөн байна гэх шинжээчийн дүгнэлтийг танилцуулсан юм.
Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал (НИТХ)-ын ээлжит бус 13 дугаар хуралдааны үеэр Б.Ану-Үжин төлөөлөгч сонсголын үеэр буруу мэдээлэл цацагдсан учраас НИТХ дээр дахин сонсгол зохион байгуулах талаар санал гаргав.
НИТХ-ын төлөөлөгч Б.Ану-Үжин "Өчигдөр, Уржигдар гээд нийслэлийн хоёр жилийн төсвийн сонсголыг сонслоо. Энэ үеэр улс төрийн зорилгоор түгээж буй үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээлэл иргэдэд хүрлээ. Энэ сонсголоос гарсан алдаа дутагдлаас бид суралцах хэрэгтэй.
Өнөөдөр НИТХ нийтийн сонсголын тухай хуулиар нийслэлийн төсөв, дэргэдэх байгууллагатай холбоотой сонсгол зохион байгуулж байгаагүй юм байна. Мэдээллийн дутмаг байдал гэх үү, мэдээллийн урсгал хангалтгүй байгаагаас шалтгаалж тэнд буруу зөрүү мэдээлэл хүрээд байгаа.
Тиймээс би төлөөлөгчийнхөө бланк дээр нийслэлийн харьяа байгууллагуудын удирдах зөвлөл болон ТУЗ-д ажиллаж буй төлөөлөгч нарын цалин, урамшуулал хангамжийн талаар сонсгол явуулах санал гаргаж байна. Бодит мэдээлэл хүргэе. Нийслэлийн хэмжээнд буй давхардсан чиг үүрэгтэй байгууллагуудыг энэ үеэр ярилцъя" гэв.
Источник: ikon.mn
Комментарии
Загрузка…
Оставить комментарий