Энэ тухай тэрбээр "Зургаадугаар сарын 25-нд ulaanbaatar.mn сайт дээр шинэ платформ нээгдэх гэж байгаа. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийгдэж байгаа бүх төслийн явц, ТЭЗҮ, тендерт шалгарсан гүйцэтгэгч байгууллага, төслийн хэрэгжилтийн явц, зардал, гүйлгээг уг платформ дээр нээлттэй байршуулна.

Нийслэлийн төсвийн хөрөнгө бол татвар төлөгчдийн мөнгө" хэмээв.

Өнөөдрийн байдлаар уг сайтад нийслэлийн батлагдсан төсөв болон шилэн дансны мэдээлэл нээлттэй байна.