Тус газраас тодруулснаар 3 дугаар коллектор нь Баянгол дүүргийн нутаг дэвсгэр, Вокзал, Барс 1 захын орчимд байрладаг байна. Энэхүү шугам нь тухайн орчмын борооны усыг хуримтлуулахгүйгээр зайлуулах гол инженерийн байгууламж аж.

Иймд борооны ус зайлуулах худаг, шугам руу ахуйн хог хаягдал хийхгүй байхыг санууллаа.