- Программа обмена специалистами между Rio Tinto и Codelco реализуется в рамках соглашения Rio de Cobre с 2007 года.
- Сотрудники Оюу Толгой Г.Оюунханд и Б.Ням-Эрдэнэ работали на руднике Чукикамата в Чили в течение двух месяцев.
- Чили является крупнейшим поставщиком меди в мире, добывая в 10-16 раз больше меди, чем Монголия.
- Codelco добывает 25% всей меди Чили.
- Рудник Чукикамата работает непрерывно с 1915 года.
“Оюу толгой” компани ажилтнуудынхаа мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх зорилгоор ажилтнуудаа хамруулдаг хөтөлбөрүүдийн нэг нь “Рио Тинто”-ийн Чилийн төрийн өмчит уул уурхайн компани “Коделко”-той хамтран хэрэгжүүлдэг “Мэргэжилтэн солилцох хөтөлбөр” юм. Энэ хүрээнд Оюу толгойн Гүний уурхайн үйл ажиллагааны удирдлагын тогтолцооны ахлах мэргэжилтэн Г.Оюунханд, Суурин тоног төхөөрөмжийн засварын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Ням-Эрдэнэ нар Чили Улсын Чукикамата уурхайн инженеринг, үйлдвэрлэл, засварын багуудад хоёр сарын хугацаанд ажиллаж, дэлхийд хамгийн томд тооцогдох уурхайн үйл ажиллагаатай танилцан, туршлага солилцлоо.
Чили нь Монголтой харьцуулбал жилд ойролцоогоор 10-16 дахин их зэс олборлодог дэлхийн хамгийн том зэс нийлүүлэгч улс юм. Харин Коделко нь тус улсын нийт зэсийн 25%-ийг дангаараа олборлодог аж. Хөтөлбөрт оролцогчдын очиж ажилласан Чукикамата уурхай нь Коделкогийн харьяа уурхай бөгөөд 1915 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй.
Хөтөлбөрийн оролцогч Б.Ням-Эрдэнэ сэтгэгдлээ хуваалцахдаа, ”Уул уурхайн баялаг түүхтэй Чили Улсад аюулгүй ажиллагааны дүрэм журмаас эхлээд техник, тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагаа, үйл ажиллагааны тасралтгүй байдал зэрэгтэй өөрийн биеэр танилцлаа. Энд уул уурхай, ашигт малтмалын салбарын хөгжил үнэхээр өндөр төвшинд хүрсэн байна.
Үйлдвэрлэлийн бүтээмжийг сайжруулах зорилгоор хаана үйл ажиллагааны доголдол байгааг тодорхойлж, суурь шалтгааныг арилгах чиглэлд маш сайн төвлөрч ажилладаг юм байна. Жишээ дурдахад, гүний уурхайн олборлолт төлөвлөгөөндөө хүрэхгүй байсан шалгаан нь ээлж солих үйл явцын доголдлоос үүдэж байсныг илрүүлэн, тодорхой сайжруулалтын арга хэмжээ авснаар бүтээмж нэмэгдэж, улмаар олборлолтын төлөвлөөгөө биелүүлсэн жишээ нь анхаарал татсан” хэмээн онцолсон юм.
Хөтөлбөрийн оролцогч Г.Оюунханд: “Бид зөвхөн гүний уурхай гэлтгүй ил уурхай, баяжуулах үйлдвэр, зэс хайлуулах болон цэвэршүүлэх үйлдвэр зэрэг үйл ажиллагааны бүх хэсэгт зочилж, үйл ажиллагаанд нэвтрүүлсэн сайжруулалтынх нь талаар туршлага солилцох боломж олдсонд маш их олзуурхаж байгаа.
Оюу толгойн гүний уурхайтай ижил санагдсан нэг зүйл нь сайжруулах боломжийг тасралтгүй эрэлхийлж байгаа нь илт харагдаж байсан. Үүн дотроос, үйл ажиллагааны үзүүлэлтийг нарийвчлан тодорхойлж, тогтмол хэмжиж байгаа нь сургамжтай санагдсан” хэмээлээ.
Энэхүү солилцооны хөтөлбөр нь 2007 онд байгуулагдсан "Рио де Кобре” хэлэлцээрийн хүрээнд хэрэгжиж буй Рио Тинто, Коделко компаниудын стратегийн түншлэлийн нэг хэсэг юм. Энэхүү түншлэл нь хамтын ажиллагааг бэхжүүлэх, уул уурхайн салбар дахь шилдэг туршлагыг нэвтрүүлэхэд чиглэсэн бөгөөд технологи, үйл ажиллагааны гүйцэтгэл, аюулгүй байдал, байгаль орчин, нийгэм, засаглалын стандартуудыг онцгойлон анхаардаг.
Хөтөлбөрийн хүрээнд Чили Улсын Чукикамата гүний уурхайн өрөмдлөг, тэсэлгээ хариуцсан Ерөнхий инженер Чан Юйён, Бутлуур, материал тээвэрлэлтийн систем хариуцсан Ерөнхий инженер Рояас Майкл нар Оюу толгой үйлдвэрт ирэх 7 дугаар сард ирж, гүний уурхайн хэлтсүүдэд мөн 2 сарын хугацаанд ажиллан, туршлага судлах юм.
Оюу толгойгоос ажлын гараагаа эхэлсэн 200 гаруй монгол мэргэжилтэн Латин Америк, Африк, Австрали, АНУ зэрэг дэлхийн олон оронд ажиллаж байгаа нь Оюу толгой дэлхийн аль ч уурхайд очоод ажиллах чадамж бүхий өндөр мэргэшсэн ажиллах хүчин бэлтгэж байгаагийн илрэл юм.
Источник: ikon.mn
Комментарии
Загрузка…
Оставить комментарий