- Через 8 дней после землетрясения из-под завалов спасен 43-летний мужчина Эрман Гил.
- Спасатели из 7 стран работали 3 дня, чтобы добраться до пострадавшего.
- Землетрясения магнитудой 7.2 и 7.5 произошли на прошлой неделе, разрушив северное побережье Венесуэлы.
- Число погибших достигло 2295, более 11000 ранены, 13000 остались без крова.
- Ранее был спасен трехлетний мальчик через 6 дней после землетрясения.
Эрман Гил гэдэг энэ эрэгтэйг эрэг орчмын Катиа Ла Мар хотын долоон давхар барилгын нуранги дороос маш хүнд хэцүү аврах ажиллагааны үр дүнд аварчээ. Тэрбээр энэ барилгад харуул хамгаалалтын ажил хийдэг байсан гэнэ.
“Энэ бол үнэхээр гайхамшиг” гэж Гилийн эхнэр Гусбимар Гонзалес сэтгэгдлээ хэлжээ.
Венесуэл, Чили, АНУ, Португал, Коста Рика, Эль Сальвадор, Мексик долоон орны аврагчид Гилийн дарагдсан хэсэгт хүрэхийн тулд сүүлийн гурав хоногийн турш цаг наргүй ажилласан юм байна.
Аврагчид энэ үеэр Гилд гуурсаар дамжуулан 10 литр ус өгч, амьсгалах агаар өгөхийн тулд хатуу хоолой суурилуулжээ.
Ажиллагааны сүүлчийн шатанд гуч орчим хүн нурангийг цэвэрлэж, хоёр аврагч гурван метрийн урт хонгил ухсан байна.
“Хохирогч яг хаана байгааг тогтооход амаргүй байлаа” гэж Чилийн аврагчдын ахлагч Кристиан Вера хэлжээ.
Сүүлийн хэд хоногт цөөн хэдэн хүн аврагдаж, цаашдаа амьд хүн олдох магадлал бараг байхгүй болж байна.
Үүнээс өмнө Мягмар гарагт буюу газар хөдлөлтөөс зургаа хоногийн дараа гурван настай хүү аврагдсан юм.
Тиймээс одоо анхаарал газар хөдлөлтөөс амьд үлдсэн хүмүүсийг хэрхэн орон байр, хоол хүнсээр хангах, эрүүл байлгаж, өвчнөөс сэргийлэх зэрэг асуудалд чиглэж байна.
Өнгөрсөн долоо хоногийн Лхагва гарагийн орой дараалан болсон 7.2 ба 7.5 магнитудын хүчтэй хоёр газар хөдлөлтийн улмаас Венесуэл улсын хойд эрэг орчмын бүс нутаг бараг бүхэлдээ сүйрсэн юм.
NASA-гийн хиймэл дагуулаас авсан зургаас бараг 60,000 барилга нурсан буюу гэмтсэн гэх тооцоо гарсан.
Венесуэлийн парламентын спикер Хорхе Родригес сүүлийн байдлаар амиа алдсан хүний тоо 2,295 хүрч, 11,000 гаруй хүн бэртэж гэмтсэнийг өчигдөр мэдээлжээ.
Үүнээс гадна орон гэргүй болсон 13,000 орчим хүн гудамж талбай, цэцэрлэгт хүрээлэнд хоног өнгөрөөж, өөр хэдэн арван мянган хүн сураггүй алга болсон хэвээр байна.
Нийслэл Каракас хотоос хойд зүгт оршдог Ла Гуайра хот энэ газар хөдлөлтөд хамгийн их нэрвэгдсэн юм. Тус хотын нурсан барилгуудын үлдэгдэл дээр “D” үсэг тэмдэглэсэн байгаа нь “нас барсан” буюу хайгуулын үеэр амьд хүн олдох шинж тэмдэг илрээгүй гэсэн утгатай ажээ.
Венесуэлийн 500,000 орчим иргэнийг гурван сарын турш хооллоход $50 саяын тусламж хэрэгтэй байгааг Дэлхийн Хүнсний Хөтөлбөр өнгөрсөн Мягмар гарагт зарласан байна.
Источник: ikon.mn
Комментарии
Загрузка…
Оставить комментарий