Дээрх тоо нь 2025 оны мөн үеэс 69,088 жуулчнаар буюу 19.8 хувиар өссөн үзүүлэлт аж. 

Оноор харьцуулбал: 

  • 2023 он - 263,683
  • 2024 он - 295,535
  • 2025 он - 349,644
  • 2026 он - 418,732

2023 оны мөн үетэй харьцуулахад гадаадын жуулчдын ирэлт 155,049 жуулчнаар буюу 58.8 хувиар өсжээ.

Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны зүгээс зуны аяллын оргил үе, Үндэсний их баяр наадам эхэлж буйтай холбоотойгоор манай улсыг зорин ирэх жуулчдын урсгал цаашид нэмэгдэх төлөвтэй байна гэв.