"Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал" сэдэвт ерөнхий хяналтын сонсгол өнөөдөр Төрийн ордонд болж байна. 

Энэ үеэр Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, эх үүсвэр, шийдвэр гаргалт ба хэрэгжүүлэлтийн явц хууль тогтоомжид нийцсэн байдлын талаар шинжээч товч дүгнэлтээ танилцууллаа.


1. Нийслэл 2024, 2025 оны анхны баталсан төслийг жил бүр 4 удаа тодотгол хийхдээ анх ашигтай байсан төсвийн алдагдлыг нэмэгдүүлсэн нь тодотгол хийх хуулийн үндэслэлтэй нийцээгүй 

2025 онд анхны баталсан төсвийн алдагдлыг бууруулсан эерэг үзүүлэлттэй харагдаж байна. Гэвч уг бууруулсан зардлыг шинжилж үзэхэд тухайн төсвийн хөрөнгө оруулалтын, төсөл арга хэмжээний тухайн оны төсвөөс санхүүжих дүнг бууруулсан нь Төсвийн тухай хуулийг зөрчсөн байна.  

2026 онд тодотгол хийхдээ төсвийн алдагдлыг нэмэгдүүлсэн нь мөн Төсвийн тухай хуулийн төсвийг алдагдалгүй батлах гэсэн хуулийн заалтыг зөрчсөн байна.