- Концерт 'Хүрээ Дагшаа' состоится в субботу, 15 августа 2026 года, в 18:00 на открытой площадке Хар Сувд Garden Bar в Национальном парке культуры и отдыха.
- Выступает Государственный лауреат Биг-бэнд Баянмонгол.
- В концерте участвуют солисты: Н.Наранбаатар (Наагий), Э.Маралжингуа, Г.Үйлэн.
- Будут исполнены лучшие произведения монгольского и мирового джаза.
- Билеты можно приобрести на ticket.mn/event/3187 или у входа в Хар Сувд Garden Bar.
Монголын орчин цагийн хөнгөн хөгжмийн ууган төлөөлөл болсон Баянмонгол биг бэнд нь монгол дуу хөгжмийн өв санг жазз хөгжмийн хэлээр шинээр өгүүлж, ардын дуу болон үе үеийнхний сэтгэлд хоногшсон бүтээлүүдийг өвөрмөц найруулгаар амилуулсаар ирсэн билээ.
Баянмонгол биг бэндийн бүтээл, найруулгыг Монголын уран бүтээлчдээс гадна олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн жазз хөгжимчид, хөгжмийн зохиолч, найруулагчид туурвиж ирсэн бөгөөд энэ удаагийн тоглолтоор дэлхийн болон Монголын жазз хөгжмийн шилмэл бүтээлүүдийг толилуулна.
“Хүрээ Дагшаа” тоглолтод Улсын Филармонийн гоцлол дуучин Н.Наранбаатар /Наагий/, Хөгжим бүжгийн консерваторийн жазз дуулаачийн ангийн оюутан Э.Маралжингуа, Г.Үйлэн нар оролцоно.
Ийнхүү Баянмонгол биг бэндтэй хамт Монгол болон дэлхийн жазз хөгжмийн охь бүтээлүүдийг зуны нэгэн орой задгай талбайд шимтэн сонсохыг урьж байна.
🎼 Удирдаач: С.Саруул-Од /СТА/
🎤 Дуучид: Н.Наранбаатар /Наагий/, Г.Үйлэн, Э.Маралжингуа
📍 Байршил: Хар Сувд Garden Bar /Үндэсний Соёл Амралтын Хүрээлэн/
📅 Огноо: 2026.08.15 | 22 | 23
🕕 Цаг: 18:00
🎫 Тасалбар: ticket.mn/event/3187 болон Хар Сувд Garden Bar-ын үүднээс худалдан авах боломжтой.
Комментарии
Загрузка…
Оставить комментарий