- Группа The Hu проведет концерт WOLF TOTEM 8-го числа текущего месяца в Центральном стадионе Улан-Батора в честь 10-летия группы.
- ХААН Банк стал стратегическим партнером концерта и подписал меморандум о сотрудничестве с группой.
- Концерт WOLF TOTEM является официальным началом мирового турне группы в этом году.
- Группа The Hu была основана в 2016 году в Улан-Баторе и создала жанр 'хунну-рок', сочетая традиционную монгольскую музыку с роком.
- Произведения группы достигли 900 миллионов слушателей по всему миру, а саундтреки к играм Star Wars были номинированы на Grammy.
“The Hu" хамтлагийн хувьд энэ жилийн дэлхийг тойрох аялан тоглолтын албан ёсны эхлэл нь “WOLF TOTEM” тоглолт юм. Энэ бол зөвхөн 10 жилийн ойн тоглолт биш, дэлхийд Монголын нэрийг дуурсгасан хамтлагийн дараагийн арван жилийн эхлэлийг зарлаж, Монголын хөгжмийн ертөнцөд шинэ хуудсыг нээх түүхэн үйл явдал байх болно” гэдгийг уран бүтээлчид хэвлэлийн бага хурлын үеэр онцолсон.
2016 онд Улаанбаатар хотод байгуулагдсан тус хамтлаг Монголын уламжлалт хөгжим, морин хуур, төмөр хуур, хөөмий, хархирааг орчин үеийн рок хөгжимтэй хослуулан "Хүннү рок" хэмээх цоо шинэ урсгалыг бий болгож, Монголын соёл, түүх, өв уламжлалыг дэлхийн хөгжмийн тавцанд таниулаад буй билээ.
Өдгөө “The Hu" хамтлагийн уран бүтээлүүд дэлхий даяар 900 саяы хүнд хүрч, “Billboard”-ын жагсаалтыг дөрвөн долоо хоног тэргүүлээд зогсохгүй Star Wars Jedi: Fallen Order болон түүний үргэлжлэл Star Wars Jedi: Survivor тоглоомуудын хөгжмийг бүтээж, эдгээр бүтээлийн хөгжмийн цомог “Grammy Awards”-ын Best Score Soundtrack for Visual Media төрөлд шалгарсан.
Үүнээс гадна “Metallica Blacklist” төсөлд оролцож, Glastonbury, Coachella зэрэг дэлхийн хамгийн нэр хүндтэй фестивалиудад тоглон, “Iron Maisden” хамтлагийн дэлхийг тойрсон аялан тоглолтын тусгай зочноор оролцож, олон сая сонсогчдод уран бүтээлээ хүргээд байна.
10 жилийн турш дэлхийг тойрон аялан тоглож, дэлхийн өнцөг булан бүрд үнэнч фэнүүдийн хүрээллийг бүрдүүлсэн арвин туршлагаа "The Hu" хамтлаг энэ удаа эх орондоо өргөн цар хүрээ, тайзны шийдэл, үзүүлбэр бүхий карьерийнхаа хамгийн том тоглолтыг толилуулах гэж байна. Мөн үүний зэрэгцээ гурав дахь студийн цомог “HUN”-аа танилцуулж, дэлхийг тойрсон шинэ аялан тоглолтоо эхлүүлэхээр төлөвлөөд буй.
ХААН Банк “The Hu" хамтлагийн “WOLF TOTEM” тоглолтын стратегийн түншийн хувиар хамтлагийн үнэнч фэнүүд, үзэгч сонсогчдод зориулан сонирхолтой эвент, хөнгөлөлт урамшуулал санал болгох төдийгүй цаашдын уран бүтээлд нь дэмжлэг үзүүлж, урт хугацаанд үр дүнтэй хамтран ажиллах юм.
Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк
Комментарии
Загрузка…
Оставить комментарий