Эдгээр вагоны буух өртөөд буюу Толгойт, Рашаант, Дархан, Эрдэнэт, Улаанбаатар зэрэг өртөөдөд тээвэрлэн хүргэсэн ба агуулахад буулгах, Улаанбаатар хот болон орон нутгийн Шатахууны Түгээх Станц(ШТС)-ууд руу тасралтгүй ачиж байна.

Өнөөдөр буюу 2026 оны наймдугаар сарын 2-ны өдөр 34 вагон буюу 2,100 тонн Аи-92 автобензинийг Улаанбаатар хотын Толгойт, Рашаант өртөөнд байрлах агуулахад буулгах ажлыг УБТЗ, Гаалийн байгууллага, ААН-үүд хамтран шуурхай зохион байгуулан ажиллаж байгаа юм.

ОХУ-аас төмөр замын Сүхбаатар боомтоор Монгол Улсад импортоор орж ирсэн шатахуунтай вагоныг буух өртөөдөд тээвэрлэн хүргэх, буулгах, ШТС-ууд руу ачих ажлыг УБТЗ, Гаалийн байгууллага болон холбогдох байгууллагууд, импортлогч ААН-үүд хамтран 24 цагаар тасралтгүй шуурхай зохион байгуулан, бүхий л боломжит арга хэмжээ авч ажиллаж байгаа гэж АМГТГ-аас мэдээллээ.