- Мэр города Темоак Валентин Лавин Ромеро застрелен в здании муниципалитета.
- Он пережил покушение в январе 2025 года.
- Это 14-й мэр, убитый с октября 2024 года.
- Подозреваемый скрылся на мотоцикле, мотивы не установлены.
- Власти начали операцию 'Swarm' по борьбе с сетями преступников.
Тэрбээр 2024 оны аравдугаар сард ерөнхийлөгч Клаудио Шэйнбаум тангараг өргөснөөс хойш алагдсан Мексикийн 14 дэх хотын дарга болж байна.
Эрх баригч зүүнтний Морена намын холбоотон Ногоон намын гишүүн Валентин Лавин Ромеро нэгдүгээр сарын сүүлээр хурдны зам дагуу оршдог шатахуун түгээх станцын дэргэд буудуулаад шархдаж байсан юм.
Энэ удаа алуурчин нийслэл Мехико хотоос холгүй оршдог Темоак хотын захиргааны байранд өдрийн цагаар нэвтэрч, Ромерогийн амийг буудаж хөнөөгөөд мотоциклоор хэргийн газраас зугтжээ.
Эрх баригчид одоогоор аллагын сэдэл, сэжигтнийг тогтоож чадаагүй байна.
Гэсэн хэдий ч Морелос мужийн прокурорын алба хэргийг бүрэн илрүүлэхийн төлөө ажиллахаа амлажээ.
2006 онд тухайн үеийн Мексикийн ерөнхийлөгч Фелипе Калдерон зохион байгуулалттай гэмт хэргийн бүлгүүдийн эсрэг тэмцэлд зэвсэгт хүчнийг дайчилснаас хойш тус улсад хүчирхийлэл улам даамжирч, бараг 100 хотын дарга алагдаад байна.
Хот бол Мексикийн орон нутгийн засаг захиргааны хамгийн сул хамгаалалттай хэсэг бөгөөд гэмт хэрэгтнүүд хяналтаа бэхжүүлэхийн тулд хотуудын удирдлагуудыг хамгийн түрүүнд гартаа оруулахыг хичээдэг.
Орон нутгийн хэвлэлүүд Ромерог өөрөө гэмт хэргийн бүлэглэлүүдтэй холбоотой байсан гэж мэдээлж байна.
Түүний хадам ээж хотын сангийн даамлаар ажиллах байхдаа Лос Апарисио бүлэгтэй холбоотой гэсэн үндэслэлээр 2025 оны есдүгээр сард баривчлагдаж байсан гэнэ.
Гуравдугаар сард Газар, Усыг Хамгаалах Ард Түмний Фронт хөдөлгөөнийхөн Самир Флорес, Сандра Роса Камачо Флорес нэртэй хоёр гишүүнийх нь амийг хөнөөсөн хэрэгт холбоотой гэсэн үндэслэлээр Лавин Ромерог шалгахыг мужийн эрх баригчдаас шаардаж байжээ.
Тавдугаар сард гэмт хэрэгтнүүд Темоак хотын төвд өөрсдийнх нь өрсөлдөгчийг хамгаалж буй Ромерог заналхийлсэн утгатай баннер үлдээж байв.
Мексик улсын холбооны засгийн газар хотуудын удирдлагууд болон гэмт хэргийн бүлгүүдийн сүлжээг илрүүлэх Operation Swarm нэртэй ажиллагааг гурван мужид эхлүүлсний үр дүнд 85 албан хаагчийг баривчлаад байгаа. Тэдний дунд Морелос муж багтаж байгаа юм.
Албаныхан сүүлийн нэг жилийн хугацаанд Мексикт аллагын тоо хэмжээ өмнөх оноосоо 50 орчим хувиар буурсан гэж мэдээлдэг ч ажиглагчид бодит бууралт үүнээс хавьгүй бага байгаа гэж үздэг. Аллагаас гадна Мексик даяар одоо 130,000 гаруй хүн сураггүй алга бологсдын жагсаалтад бүртгэлтэй байдаг юм.
Комментарии
Загрузка…
Оставить комментарий