Улаанбаатар хотын цагаар 08:00 цагт эхлэх хуваарьтай байсан уг тоглолтыг 09:00 цаг болгон хойшлуулсан байна.

Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан Мексикийн шигшээ багийн тэмцээний хуваарь ийнхүү хоёр дахь удаагаа хойшлогдож байна. Өмнө нь тэдний Эквадорын эсрэг хийсэн шигшээ 32 шатны тоглолт мөн ижил шалтгаанаар нэг цагаар хойшилж байв.

Олон Улсын Хөлбөмбөгийн Холбоо (ФИФА) шуурга шуурахыг урьдчилан таамаглаж, Бүтэн сайн өдрийн тоглолтын эхлэх цагийг үд дунд (12:00 цаг) болгон наашлуулах талаар хэлэлцэж байсан ч эцэст нь үндсэн хуваариа хэвээр үлдээсэн юм.

Өмнө нь зургаадугаар сарын 22-нд Филадельфи хотод болсон Франц-Иракийн хэсгийн шатны тоглолтын завсарлагын үеэр хоёр цагийн саатал гарч байв. Харин энэ удаагийнх ДАШТ-ий цаг агаарын улмаас хойшлогдсон гурав дахь тохиолдол болж байна.