Уг ажлын хэсгийн ахлагч Сангийн сайд З.Мэндсайхан "Оюутолгойн зээлийн хүүг эргэн харах, шийдвэрлэх асуудлыг сая хэлэлцэж дууслаа. Би ер нь эх орондоо хайртай. Товчхондоо ийм. Ерөнхий сайдад гарсан үр дүнгээ танилцуулна" гэлээ.

Түүнээс сэтгүүлч

"Монголын саналыг хүлээж авахгүй бол төслийг зогсоох асуудал хөндөгдсөн. Хэлэлцээ үр дүнд хүрсэн үү"

гэж лавлахад "Үр дүнд хүрсэн" хэмээгээд дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзаж, Ерөнхий сайдын өрөөг зорилоо.