- Монгольская федерация профсоюзов энергетики, геологии и горной промышленности объявила о проведении общенациональной забастовки с 30 июня 2026 года.
- Забастовка поддержана 94.9% участников голосования (6 600 работников из 28 организаций).
- Причина забастовки - отказ Министерства энергетики повышать зарплату и отсутствие соглашения по коллективному договору.
- Ранее, 16-17 апреля, прошли мирные митинги на площади Сухэ-Батора, но переговоры не привели к результату.
- Федерация ссылается на статью 20.1.4 Трудового кодекса, позволяющую забастовку после неудачного посредничества.
Гэвч одоогийн байдлаар эрчим хүчний салбарт цалин хөлс нэмэгдүүлэх хэлцэл хийгдээгүй байгаа аж.
Улмаар Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбоо хуралдаж эрчим хүчний салбарын хэмжээнд ажил хаялтыг 2026 оны зургаадугаар сарын 30-ны өдрийн 08:00 цагаас эхлэн зарлахаар болжээ.
Эрчим хүчний салбарын 6,600 ажилтны 95 хувь нь ажил хаялтыг дэмжжээ
Эрчим хүчний салбарын нийт 35 байгууллагын 9,317 ажилтнаас 28 байгууллагын 6,600 ажилтан ажил хаялтын санал асуулгад оролцож 94.9 хувь нь дэмжсэн талаар Холбооны Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэнгийн үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Д.Эрдэнэбат мэдээллээ.
Хуулийн дагуух нөхцөл бүрдсэн учраас ажил хаялт зарлах шийдвэрээ гаргаад байгаагаа илэрхийлэв.
"Ажил хаялтад хөндлөнгөөс нөлөөлөхгүй шүү"
Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны ерөнхийлөгч Э.Тамир "Эрчим хүчний салбарын ажилчдын цалин хөлс, нийгмийн баталгааны асуудал орхигдоод буй талаар Монгол Улсын Засгийн газар, Эрчим хүчний яамтайгаа маш олон удаа хэлэлцээ хийх гэж оролдож, асуудлыг зөвшилцлийн аргаар шийдвэрлэх гэж маш их хичээсэн. Харамсалтай нь ажил хаялтын түвшинд очихоос өөр аргагүй нөхцөлд хүрч байгаа нь харамсалтай байна.
Монгол Улсын Засгийн газар энэ хаврын чуулганаар улсын төсвийн тодотголыг оруулж ирэх боломж нь байгаа.
МҮЭ-ийн холбоо, холбооны гишүүн байгууллагууд олон улсын Хөдөлмөрийн байгууллагын 87-р конвенцын хүрээнд ажилладаг. Мөн ҮЭ-үүдийн эрхийн тухай хууль болон Хөдөлмөрийн тухай хуулиар үйл ажиллагаагаа явуулж байгаа. Иймд хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулагдаж буй ажил хаялтад ямар нэгэн эрх бүхий албан тушаалтан, төрийн захиргааны зарим байгууллагууд хөндлөнгөөс нөлөөлөх оролдлого хийхгүй шүү.
Ажил хаялтыг зохион байгуулж байгаа албан тушаалтнуудад аливаа хэлбэрээр нөлөөлөх оролдлого хийвэл ҮЭ-ийн холбооноос шаардлагатай арга хэмжээг авна" гэв.
Шийдвэр гаргах тодорхой хэдэн хоног байна. Энэ хугацаанд Эрчим хүчний яам ямар гарц гаргалгаа байгаа талаараа танилцуулах хэрэгтэй. Ямар ч боломжгүй гээд сууж байгаа нь төр үүргээ гүйцэтгэж чадахгүй байна гэсэн үг гэдгийг онцлов.
Комментарии
Загрузка…
Оставить комментарий