Өнгөрсөн долоо хоногоос эхлэн түүний Дээд шүүхэд илгээсэн захирамж афганчуудын дунд тарсан юм.

Уг захирамжид

“Орон нутгийн бүх өндөр албан тушаалтнуудад доод ажилтнуудынхаа ухаалаг гар утасны хэрэглээг зургаадугаар сарын 17-ны өдрөөс эхлэн хатуу хориглохыг даалгаж байна”

гэжээ.

Иргэний болон цэргийн бүх төрийн байгууллагуудад уг захирамж хамаарах бөгөөд зөвхөн дээд удирдагч л хэн нэгнийг чөлөөлөх эрхтэй байх гэнэ.

Нийслэл Кабул хот болон дээд удирдагчийн оршин суудаг Кандагар мужийн завсар оршдог Газни мужийн захиргаа Мягмар гарагийн оройгоос эхлэн ажилтнуудынхаа гар утсыг унтрааж эхэлжээ.

Лхагва гарагаас эхлэн тус мужийн төрийн албан хаагчид зөвхөн утасны дуудлага, имэйлээр бусадтай харилцахаар болсныг зарласан байна.

Газни мужийн нэрээ нууцалсан ажилтан хэрвээ захирамжийг зөрчвөл ажлаас халагдах, эрүүгийн хариуцлага хүлээх анхааруулга хүлээж авснаа мэдээлжээ.

Зүүн хойд Афганистаны алслагдсан Бадахшан мужийн ажилтан захирамжийг зөрчвөл зургаан сар шоронд хоригдох ялтай болсныг бас мэдээлсэн байна.

Талибаны эрх баригчид сүүлийн таван жил орчим хугацаанд Афганистаныг захирахдаа Исламын хатуу хуулийг алхам алхмаар хэрэгжүүлж байгаа.

Өнгөрсөн онд өргөн зурвасын интернэт үйлчилгээг хэд хэдэн мужид хориглож, дараа нь орон даяар гар утасны интернэт холболтыг хааж байв.

Гэвч банкнуудын үйлчилгээ саатаж, агаарын тээвэр зогсож, эмнэлгүүдэд эмх замбараагүй байдал үүссэний улмаас хоёр хоногийн дараа буцаан сэргээж байжээ.