Мөн жижиг, дунд бизнес эрхлэгч нарт зориулан 15 төрлийн гэрээний загварыг албан ёсоор нээлттэй болгоно. Үүнийг хувийн хэвшлийнхэн, жижиг, дунд бизнес эрхлэгчид маань хоорондоо ашиглан цахимаар гэрээ байгуулах боломжтой болно" хэмээв.
Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын өгсөн мэдээллээр бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх, төрөөс аж ахуйн нэгжтэй харилцах үйл ажиллагааг хялбаршуулах зорилгоор "Төрийн үйлчилгээний нэгдсэн систем (е- business)"-ийг 2023 онд нэвтрүүлжээ. Одоогоор уг системд төрийн 832 үйлчилгээг оруулж, бизнес эрхлэгчид 485 мянга гаруй үйлчилгээг цахимаар авсан байна.
Источник: ikon.mn
Комментарии
Загрузка…
Оставить комментарий