- В Лаосе семь человек застряли в пещере из-за наводнения неделю назад.
- Пещера находится в провинции Сайсомбун, центральная часть страны.
- Спасатели откачивают воду, уровень воды продолжает расти.
- Один человек успел выбраться и сообщил властям.
- В операции участвуют специалисты, имеющие опыт спасения детей из пещеры в Таиланде в 2018 году.
Өнгөрсөн долоо хоногийн Лхагва гарагт тус улсын төв бүсийн Сайсомбун мужийн нэг тосгоны долоон оршин суугч алт хайх, зэрлэг амьтан авлах зорилгоор уг агуйд орсны дараа их устай бороо орсны улмаас буцаж гарах боломжгүй болжээ.
Үерийн ус агуйн ихэнх хэсгийг дүүргэж, нурсан хөрс гарах замыг нь хаасан байна.
Шумбагч нар агуйн усаар дүүрсэн нарийн хонгилоор мөлхөж байгааг тэнд ажиллаж буй аврах ангийн нийтэлсэн гэрэл зураг, дүрс бичлэг харуулжээ.
Уг ажиллагаанд 2018 онд Тайландын агуйд гацсан өсвөр насны хүүхдүүдийг аварсан туршлагатай мэргэжилтнүүд оролцож байгаа юм байна.
Агуйн ам хаагдахаас өмнө амжиж гарсан нэг хүн орон нутгийн эрх баригчдад мэдээлснээр аврах ажиллагаа эхэлж байжээ. Газрын гүнд үргэлжилсэн агуйн систем нь маш нарийхан бөгөөд зарим хэсэгтээ дөнгөж 50 см өндөртэй байдаг гэнэ.
Одоо аврагчид агуйн усыг шавхахаар шаргуу ажиллаж байгаа юм байна.
Тэд Даваа гарагт агуйн орцны хэсгийн нурангийг цэвэрлэж, цааш гүн хэсэгт нэвтрэх боломжтой болсон ч усны түвшин ахисаар байгаа тул ажиллагааг удаашруулжээ.
Хэдийгээр агуйд гацсан хүмүүс амьд байгааг илтгэх ямар нэг шинж тэмдэг илрээгүй ч тэдэнд хүрэхэд 20 метр орчим зай үлдсэн гэж аврагчид үзэж байна.
Тайландын аврах багийн гишүүн Кенгкард Бонгкавонг “Бид өдөржин шөнөжин агуйн усыг шавхаж байна” гэж өчигдөр орой Фэйсбүүк хуудсандаа бичжээ.
Тэрбээр 2018 онд Тайландын Чианг Рай мужийн уулын агуйд үерийн улмаас хоёр долоо хоног гацсан хөлбөмбөгийн багийн тамирчин 12 хүү, тэдний дасгалжуулагчийг аврах ажиллагаанд оролцож байсан хүн юм.
Энэхүү ер бусын ховор аврах ажиллагаа тухайн үедээ дэлхий нийтийн анхаарлыг татаж, гадаадаас 10,000 гаруй мэргэжилтэн туслахаар очиж байсан юм.
Источник: ikon.mn
Комментарии
Загрузка…
Оставить комментарий