Ерөнхийлөгч Трамп олон арван жилийн өмнөөс согтууруулах ундаанаас татгалзаж, огт амсахаа больсон гэдгээрээ танигдсан хүн юм.

Тиймээс энэ удаа түүнийг олон жил баримталж ирсэн хувийн дүрмээ зөрсөн эсэх асуудал ид яригдаж байна.

Зарим хүмүүс үүнийг нь Ши Жиньпинд хүндэтгэл үзүүлж буйгаа харуулах гэсэн бэлгэдлийн үйлдэл гэж үзэж байгаа бол зарим нь хундаганд согтууруулах ундаа байсан эсэхэд эргэлзэж байгаагаа илэрхийлжээ.

Одоо 79 настай Трамп өөрийгөө архи, согтууруулах ундаа огт амсдаггүй, ах нь архинаас болж нас барсан тул ийм дүрэмтэй болсон гэж тайлбарладаг.

Тэрбээр Diet Coke ундаанд дуртайгаараа алдаршсан.

Олон улсын хэд хэдэн хэвлэл мэдээллийн хэрэгсэл өчигдөр Трампын дарс балгаж буйг харуулсан гэрэл зургийг нийтэлжээ. Харин Хятадын албаныхан уг хундаганд байсан ундаа спиртийн найрлагатай байсан эсэхийг тайлбарлаагүй байна.

Хүлээн авалтын турш Ши Жиньпинийг “миний найз” гэж хэд хэдэн удаа нэрлэсэн Трамп ирэх есдүгээр сард Цагаан ордонд айлчлан ирэх урилгыг Хятадын төрийн тэргүүнд уламжилсан юм.

Трампын зоогийн ширээнд түүний таашаалд нийцүүлэн тусгайлан бэлдсэн шарсан нугас, үхрийн хавирга, нарийн амттанууд байсныг хэвлэлүүд мэдээлж байна.

Эх сурвалж: AFP