Төслийн нарийвчилсан ажлын зураг төсөл (Detailed Engineering Design – DED), барилгын ажлын хяналт (Construction Supervision – CS) болон нарийвчилсан үйл ажиллагааны төлөвлөгөө (Detailed Operational Design – DOD)-ийг боловсруулах хоёр багц зөвлөх үйлчилгээний тендерийг өнгөрсөн тавдугаар сард зарлажээ.

Тендерт гадаад, дотоодын хамтарсан 23 байгууллага материалаа ирүүлжээ. Одоо дараагийн шатны тендерийг зарлах бэлтгэлээ хангаж буйг НТУГ-аас мэдээлэв.

Дээрх сонгон шалгаруулалтын үр дүнд төслийн инженерийн нарийвчилсан шийдэл, техникийн иж бүрэн зураг төсөл боловсруулах мэргэшсэн байгууллагыг тодруулж, ингэснээр барилга угсралтын ажил эхлэх боломж бүрдэх аж.

BRT ашиглалтад орсноор автобусны хөдөлгөөний хурд 4–5 дахин өсөж, дундаж хурд 20–25 км/цагт хүрэхээр тооцоолжээ.