• Гэр хорооллын айл өрхүүд хашаа, байшин, гэрээ борооны ус орохоос сэргийлж суваг шуудуу татах,
  • Аж ахуйн нэгж байгууллагууд, орон сууцны хорооллууд зоорины давхрыг ус орохоос сэргийлэн шуудайтай элсээр хамгаалалт татах, усыг соруулах,
  • Бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хараа хяналттай байлгах,
  • Голын усны түвшин нэмэгдсэн байгаа тул зөвхөн баталгаат зам гүүрээр зорчихыг Нийслэлийн Онцгой Байдлын Газраас сэрэмжлүүлэв.

Харин наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, халуун өдрийн давтамж ихтэй байх урьдчилсан төлөв гарчээ.