Харин сүүлийн үед шинээр авто замын өнгө хучилтыг гүйцэтгэхдээ тэгш бус тавьжээ.

Энэ тухай хотын дарга Б.Пүрэвдагва "Намайг ажил авч байхад Нэгдүгээр хорооллын арын авто замд арал үүслээ гэж эхэлсэн. Үүний дараа арлаа авч байна гээд бродюроо нураагаад эхэлсэн.

Одоо авто замын эхний хучилтыг гүйцэтгэхдээ голын долгио шиг тавьж байна гэж байнга санал, гомдол ирж байна. Энэ зам алдартай зам боллоо.

Замын ажлыг ирэх наймдугаар сарын 1-ний дотор стандартад нийцүүлэн бүрэн дуусгаж, ашиглалтад оруулахыг

"Улаанбаатар хотын Тогтвортой авто зам, тээвэр төслийн дэд зохицуулагч Э.Эрдэнэжамъянд үүрэг болгож байна. Ажлын талбар дээрээс иргэдэд мэдээлэл өгөх хэрэгтэй"

гэв.

Авто замын барилгын ажлыг Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газрын захиалгаар Макс рөүд, Арж капитал компанийн түншлэл гүйцэтгэж байгаа бол цогц гудамж замын зураг төслийг Финланд улсын Финнок компани боловсруулжээ.