- Из-за дождей 7-8 июля повреждены тротуары в Хан-Уул районе от перекрестка АПУ до моста Яармаг.
- Ремонт будет проведен за счет компании-подрядчика.
- Мэр Улан-Батора Б.Пүрэвдагва потребовал срочно восстановить тротуары до праздника.
- Подрядчик 'Люкс Даймонд' ХХК выполнил работы в прошлом году.
- На 2025 год запланирована замена тротуаров на натуральный камень за 32 млрд тугриков из бюджета.
Уг замыг гүйцэтгэсэн компаниар эвдрэлийг засуулахаар болжээ.
Энэ тухай НХОГ-ын Барилга, захиалагчийн хяналтын хэлтсийн дарга С.Баасансүрэн “АПУ ХК-ийн уулзвараас Яармагийн гүүр хүртэлх явган хүний замын доогуур Геодези, усны барилга байгууламжийн газар 6.1 километр борооны ус зайлуулах шугам угсарч байгаа.
Явган хүний замын уулзвар хоорондын борооны ус зайлуулах шугамын холбоос, сэтэлгээний ажлыг наадмын өдрүүдээр хийх байсан. Гэвч борооны улмаас шугам сүлжээ усаар дүүрч, ус хөрсөнд нэвчин явган хүний замын зарим хэсэгт суулт үүссэн” гэдгийг тайлбарлалаа.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Ганц шөнийн бороонд явган хүний зам эвдэрч, хавтангууд хөдөлгөөнд орсон байна. Дахиад дөрвөн хоногийн бороо орно. Захиалагчийн хяналт тавьж байгаа Хөрөнгө оруулалтын газар, гүйцэтгэгч компанийг дуудаж авчраад өөрсдийнх нь хөрөнгөөр наадмын өмнө энэ замаа аюулгүй болго. Иргэд олноор зорчдог замыг яаравчлан хэвийн байдалд оруулах хэрэгтэй. Нэг талд явган хүний зам, нөгөө талд авто зам, дулаан, ус зайлуулах шугамаа уялдаагүй хийгээд байж болохгүй. Геодези, усны барилга байгууламжийн газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн байгууллагууд хоорондоо уялдаатай ажиллая.
Үерийн эрсдэлтэй бүсүүдээр явж байхад ус зайлуулах хоолой болон хамгаалалтын далантай хэсэгт газар олгосон нь асуудал үүсгэж байна. Нийт ус тогтсон байршлуудад ариутгал халдваргүйжүүлэлтийг наадмаас өмнө хийж дуусгах үүргийг өгч байна. Цаашид дахин дахин зам эвдэхгүй байхад анхаарцгаая” гэв.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 19 дүгээр хороолол буюу “АПУ” ХХК-ийн уулзвараас Яармагийн гүүр хүртэлх урд хэсгийн явган хүний замыг шинэчлэх ажлыг өнгөрсөн онд “Люкс Даймонд” ХХК гүйцэтгэжээ.
Источник: ikon.mn
Комментарии
Загрузка…
Оставить комментарий