- Правительство Монголии утвердило постановление о снижении нагрузки на общеобразовательные школы.
- Вводятся новые формы начальных школ: 'Хотхоны бага сургууль' (микрорайонная), 'Бага сургууль' (в районах юрт), 'Багийн бага сургууль' (в отдаленных и приграничных зонах).
- С 2026-2027 учебного года начнут работу 10 микрорайонных школ в Улан-Баторе, охватив 10 000 детей.
- Планируется использовать 376 свободных помещений детских садов и частных школ для улучшения условий обучения 11 000 детей.
- Министру образования и губернаторам поручено реализовать меры по реструктуризации перегруженных школ и развитию отдельных старших школ.
-Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэр-
“Ерөнхий боловсролын сургуулийн ачааллыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол батлагдлаа.
Төрийн өмчийн сургуулийн бага ангийн бүлэг дүүргэлтийг бууруулах, суралцагчдыг гэрт нь ойр сургуульд суралцах боломжийг бүрдүүлэх зорилгоор байршлын онцлогт тохирсон бага сургуулийн хэлбэрүүдийг нэвтрүүлнэ. Тухайлбал, нийслэлийн дүүрэг, аймгийн төвийн шинэ суурьшлын бүсэд “Хотхоны бага сургууль”, нийслэлийн гэр хорооллын бүсэд “Бага сургууль”, алслагдсан болон хил орчмын бүсэд “Багийн бага сургууль”-ийг шаардлагатай байршилд тус тус зохион байгуулж, 2026-2027 оны хичээлийн жилээс үйл ажиллагааг нь эхлүүлнэ. “Хотхоны бага сургууль”-д нэг, хоёрдугаар ангийн бүлэг хичээллэхээр зохион байгуулна.
Урьдчилсан байдлаар нийслэлийн Баянгол, Хан-Уул, Баянзүрх дүүргийн 10 байршилд “Хотхоны бага сургууль” байгуулж, 10 мянган хүүхдийг хамруулна. Цэцэрлэг болон хувийн хэвшлийн сургуулийн сул 376 танхимыг ашиглаж, 11 мянган хүүхдийн сурах орчин сайжирч, бүлэг дүүргэлтийн тоог бууруулахаар төлөвлөжээ.
Хичээлийн байрны барилга байгууламжийн стандарт хүчин чадлаас хэтэрсэн ачаалалтай ерөнхий боловсролын сургуулийн бүтцийг өөрчлөн зохион байгуулж, сургуулиудын ачааллыг тэнцвэржүүлэх, бие даасан ахлах сургуулийг төрөлжүүлэн хөгжүүлэх арга хэмжээг 2026-2027 оны хичээлийн жилээс эхлэн хэрэгжүүлэхийг Боловсролын сайд Л.Энх-Амгалан, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тогтоолоор үүрэг болголоо.
Источник: ikon.mn
Комментарии
Загрузка…
Оставить комментарий