- Депутат О.Амгаланбаатар инициировал законопроект о выделении не менее 50 голов скота молодым семьям скотоводов
- Законопроект вносит поправки в Закон о скотоводах, добавляя пункт 12.8
- Депутат отметил проблему отсутствия преемственности среди скотоводов и нехватку невест
- Ранее проведенные мероприятия на озере Дөргөн привели к образованию более 300 пар
- Мероприятие для одиноких молодых людей пройдет с 27 июля в течение трех дней
Тус нэмэлт өөрчлөлтөд:
1 дүгээр зүйл. Малчны тухай хуулийн 12 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 12.8 дахь хэсэг нэмсүгэй:
12.8.Шинээр гэр бүл болсон малчин залуу гэр бүлийн мал аж ахуйн анхан шатны хөрөнгийг бүрдүүлэх зорилгоор 50-аас доошгүй бог малтай тэнцэх хэмжээний дэмжлэгийг нэг удаа олгоно гэжээ.
Тэрбээр "Хөдөөний аль ч сум багт очоод уулзсан "Малчдын залгамж халаа байхгүй боллоо, аваад үлдсэн хүүхдүүдэд минь эхнэр олдохгүй байна" гэх асуудлыг ярьдаг. Малчид бол хилчид шиг тухайн орон нутгаа манаж байгаа эзэд нь юм. Гэвч Монгол төрийн буруу бодлогын золиос болоод нутаг орондоо эзэн суух нөхцөл нь сүүлийн 30 жил байхгүй болсон.
Хөдөө байгаа залуу малчдын хамгийн тулгамдсан асуудал бол орлогын асуудал байдаг. Эцэг эх нь мал тасалж өгдөг ч амьдралд нь хүрэлцдэггүй. Иймд залуу малчдыг малаа хариулаад нутагтаа байхыг нь дэмжихийн тулд орлогыг нь нэмэгдүүлэх хэрэгтэй. Иймд малчны тухай хуульд энэ заалтыг оруулахыг санаачилж байгаа юм. Мах иддэг хүн болгонд хамаатай. Хөдөө орон нутагт эзэн болж байгаа малчин гэр бүл байхгүй болбол Монгол Улсын тусгаар тогтнол байхгүй болно" гэв.
Үргэлжлүүлэн тэрбээр Дөргөн нуурын эрэг дээрх гэр бүлгүй залуучуудын арга хэмжээнийхээ талаар
"Миний хувьд Говь-алтай, Ховд, Увс, Завхан аймгийн дунд байгаа Дөргөн нуур дээр гэр бүлгүй залуучуудын арга хэмжээг тав дахь удаагаа зохион байгуулах гэж байна. Өмнө нь зохион дөрвөн удаагийн арга хэмжээнээс 300 гаруй хос төрсөн. Уг арга хэмжээ энэ жил 7-р сарын 27-ноос эхлээд гурван өдрийн турш болно. Улаанбаатар хотоос ирж оролцох нь нээлттэй. Хөтөлбөр нь Говь-Алтай аймгийн ЗДТГ-ын хуудас дээр байгаа"
гэв.
Источник: ikon.mn
Комментарии
Загрузка…
Оставить комментарий