- За последние два года 1228 граждан и 18 юридических лиц привлечены к уголовной ответственности за экологические преступления
- Из них 13 — иностранные граждане (КНР, РФ, Тайвань, Казахстан)
- Ущерб окружающей среде составил 25 млрд тугриков, возмещено 6,09 млрд
- Конфисковано имущества на 12,4 млрд тугриков
- Наибольшее количество преступлений — незаконная вырубка леса и добыча полезных ископаемых
ХҮРЭЭЛЭН БАЙГАА ОРЧНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ гэдэг нь Эрүүгийн тухай хуулийн:
- 24.1 дүгээр зүйл.Байгаль орчныг бохирдуулах,
- 24.2 дугаар зүйл.Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох,
- 24.3 дугаар зүйл.Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах,
- 24.4 дүгээр зүйл.Цөмийн бодис, цацраг идэвхт хаягдал, цөмийн материал, цацрагийн үүсгүүрийг хууль бус эргэлтэд оруулах,
- 24.5 дугаар зүйл.Хууль бусаар ан агнах,
- 24.6 дугаар зүйл.Хууль бусаар мод бэлтгэх,
- 24.7 дугаар зүйл.Ой, хээрийн түймэр тавих,
- 24.8 дугаар зүйл.Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх,
- 24.9 дүгээр зүйл.Байгалийн тэнцэл алдагдуулах,
- 24.10 дугаар зүйл.Генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой мэдлэгийг хууль бусаар ашиглах зэрэг ордог байна.
Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчилд:
- Сүүлийн таван жилийн байдлаар 4,105 гэмт хэрэг бүртгэгдэж, прокуророос 2,333 хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
- Гэмт хэргүүд нь газар нутгийн байршил, байгалийн нөөцийн тархалт, цаг хугацааны хувьд харилцан адилгүй улиралд үйлдэгдсэн байна.
- Сүүлийн хоёр жилд шүүхээс 1,228 хүн, 18 хуулийн этгээдийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэснээс 13 нь БНХАУ, ОХУ, Тайвань, Казакстан зэрэг гадаад улсын иргэн байна.
- Шүүхээр шийдвэрлэгдсэн 797 хэргийн улмаас байгаль орчинд 25 тэрбум төгрөгийн хохирол учирснаас, 6,09 тэрбум төгрөгийн хохирол нөхөн төлөгдсөн байна.
Нийт хэргийн дийлэнх хувь нь хууль бусаар мод бэлтгэх, ашигт малтмал олборлох гэмт хэрэг байна
Өвөрхангай, Дорноговь, Говь-Алтай, Сэлэнгэд хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэрэг хамгийн их бүртгэгджээ
Гэмт хэрэг үйлдсэн этгээдэд зөвхөн ял, эрүүгийн хариуцлага хүлээлгээд зогсохгүй, байгаль экологи-амьтан, ургамлын аймагт учирсан хохирлыг 2-5 дахин нэмэгдүүлэн экологи эдийн засгийн үнэлгээг тооцон нөхөн төлүүлж, гэмт хэрэг үйлдэж олсон орлого, эд хөрөнгө, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан зэвсэг, техник хэрэгсэл болон тээврийн хэрэгслийг хурааж, улсын орлого болгодог хуулийн зохицуулалттай байдаг аж.
Шүүхээс 12,4 тэрбум төгрөгийн үнэ бүхий эд зүйл, хөрөнгө орлогыг хураан авч, улсын орлого болгохоор шийдвэрлэжээ.
Прокурорын байгууллагаас энэ төрлийн гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэж буй шалтгаан нөхцөл нь иргэд, хуулийн этгээд ашиг олох зорилгоор байгалийн баялгийг зохих зөвшөөрөлгүйгээр ашиглах, амьтан, ургамлын экологийн ач холбогдол болон хууль, эрхзүйн мэдлэг, мэдээлэл дутмаг байдал нөлөөлж байна гэж үзжээ.
Иймд Прокурорын байгууллагаас улсын хэмжээнд хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн эрх ашгийг хамгаалах, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, соён гэгээрүүлэх зорилгоор “ХАМГААЛСАН БАЙГАЛЬ-БИДНИЙ ИРЭЭДҮЙ” нөлөөллийн арга хэмжээг эхлүүлээд байгаа юм байна.
Энэхүү арга хэмжээний хүрээнд гэмт хэргийн шийдвэрлэлтийг эрчимжүүлэх, учирсан хохирол, нөхөн төлбөрийг төлүүлэх, хэрэг, зөрчил шалгах эрх бүхий албан тушаалтнуудыг мэргэжил арга зүйгээр хангах, зөвлөмж, мэдээлэл өгөх, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах нэхэмжлэл бичих, хэрэг, зөрчилд оногдуулсан албадлагын арга хэмжээний биелэлтийг хангуулах, олон нийтэд зориулсан соён гэгээрүүлэх зэрэг арга хэмжээг зохион байгуулах аж.
Источник: ikon.mn
Комментарии
Загрузка…
Оставить комментарий