- M банкны Виза картыг Apple Pay-д холбох боломжтой боллоо
- Apple Pay нь NFC технологиор аюулгүй гүйлгээ хийх боломжтой
- Картын дугаар Apple серверт хадгалагдахгүй, хувийн мэдээлэл хамгаалагдана
- Дэлхийн 90 гаруй улсад ашиглах боломжтой
2026 оны 06 дугаар сарын 16, Улаанбаатар хот
Дэлхийн 90 гаруй улсад хэрэглэгддэг олон улсын төлбөр тооцооны Apple Pay үйлчилгээг M Виза картаа холбон ашиглах боломжтой боллоо. Ингэснээр карт болон бэлэн мөнгө ашиглах шаардлагагүйгээр NFC технологийн тусламжтайгаар бүх төрлийн гүйлгээг илүү найдвартай, аюулгүй хийх юм. IPhone болон Apple Watch ашиглан зөвхөн Монголд гэлтгүй дэлхийн хаанаас ч худалдан авалт хийх шинэ боломж М-ийн харилцагчдад нээгдэж байна.
Apple Pay-р гүйлгээ хийх үед картын дугаар Apple-н сервер болон төхөөрөмжид хадгалагдахгүй, төлбөр хийсэн мерчантуудад дамжуулагдахгүй тул таны мэдээлэл бүрэн хамгаалагдах юм. Мөн Face ID, Touch ID эсвэл нууц үг ашиглан зөвхөн эзэмшигч баталгаажуулалт хийдэг тул хувийн мэдээлэл болон аюулгүй байдал бүрэн хангагдсан төлбөрийн шийдэл билээ.
Apple Pay-н талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ЭНД дарна уу.
М банкны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ЭНД дарна уу.
Холбоо барих:
Утас: 1800-2929
И-мэйл: hello@m-bank.mn
Вебсайт: www.m-bank.mn
Дассанаас чинь өөр - М банк
Источник: ikon.mn
Комментарии
Загрузка…
Оставить комментарий