- Сонгуулийн ерөнхий хороонд улс төрийн намын санхүүгийн тайлан хянана.
- Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилтийн хяналтын сонсгол болно.
- Үндэсний Статистикийн Хороо Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний 5 сарын үзүүлэлтүүдийг танилцуулна.
- Халдварт өвчин судлалын үндэсний төвд Эм, эмнэлгийн хэрэгслийн үндэсний лавлагаа лаборатори нээгдэнэ.
- Транс тосны хяналтын тухай хуулийн төсөлд олон нийтийн гарын үсэг цуглуулж байна.
Сонгуулийн ерөнхий хорооны байранд
09:00-12:00 цагт Улс төрийн намын санхүүгийн тайланг хянасантай холбоотойгоор Сонгуулийн ерөнхий хороонд намуудтай уулзана.
Төрийн ордонд
09:00 цагт
"Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал"
сэдэвт ерөнхий хяналтын сонсгол болно.
11:00-15:00 цагт УИХ-ын байнгын хороод хуралдана.
Үндэсний Статистикийн Хорооны байранд
11:00 цагт Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний 5 сарын үзүүлэлтүүдийг танилцуулна.
Халдварт өвчин судлалын үндэсний төвд
11:00 цагт Эм, эмнэлгийн хэрэгслийн үндэсний лавлагаа лабораторийн нээлт болно.
"Монгол ньюс" мэдээллийн төвд
11:00 цагт Зүрх судасны өвчний эрсдэлийг нэмэгдүүлж байгаа транс тосны хяналтын тухай хуулийн төсөлд олон нийтийн гарын үсэг цуглуулж байгаа талаараа хууль санаачлагч, анагаах ухааны доктор, дэд профессор Ж. Амарсанаа мэдээлэл өгнө.
“Үндэсний мэдээллийн төв”-д
12:00 цагт Монголд анх удаа зохион байгуулах гэж буй задгай усанд сэлэлтийн тэмцээний талаар мэдээлэл хийнэ.
Источник: ikon.mn
Комментарии
Загрузка…
Оставить комментарий